“Дээд шүүхэд намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэхээр материалаа өгсөн. Монгол Улсад ганцхан ардчилсан нам бий“ “Дээд шүүхэд намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэхээр материалаа өгсөн. Монгол Улсад ганцхан ардчилсан нам бий“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Дээд шүүхэд намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэхээр материалаа өгсөн. Монгол Улсад ганцхан ардчилсан нам бий“

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

С.Эрдэнэ тэргүүтэй АН өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонгосон. Энэхүү шийдвэрээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр тус АН-ынхан өнөөдөр материалаа хүлээлгэн өглөө.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "АН-ын төлөөллийн төв байгууллага буюу эрх бүхий байгууллага Үндэсний бодлогын хорооны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаар АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтийн дагуу АН-ын  даргыг сонгох сунгааг зарласан.  АН-ын 200 мянган гишүүдээс 143,500 саналын эрхтэй гишүүд санал хуралтад оролцсон. Үүний 79 мянга нь саналаа өгсөн. 

Сунгаанд нийт долоон нэр дэвшигч нэр дэвшсэнээс хамгийн өндөр 22 оноо буюу  хүний санал авсан  Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар сонгосон. Ийнхүү өнөөдөр Дээд шүүхэд намын даргыг бүртгэх материалаа өглөө. Монгол Улсад ганцхан ардчилсан нам бий. Тэр АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж хүн, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. 

Нам сонголтоо хийгээд намын даргаа сонгочихлоо. Улсын дээд шүүх бүртгэснээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. 79 мянган намын гишүүн саналаа өгсөн. Олон хүн нэг дор санал хураалтад оролцож байгаа учраас гацах тохиолдол байсан. Бид цахим Ардчилсан нам болохын хүрээнд цахим санаал хураалтыг зохион байгуулсан. Намын даргын сунгаа бол хууль ёсны үйл ажиллагаа юм" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644383
1 эможи

keyboard_arrow_up