С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа эсрэг хөдөлж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа эсрэг хөдөлж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа эсрэг хөдөлж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарим сайд нар нь өөрийнх нь эсрэг хөдлөөд эхэлсэн бололтой. МАН дотор явсан шуум бодит амьдрал дээр үйлдэл болон илэрсээр байна. 

Тухайлбал, Засаг дотроо ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг хөдлөөд эхэлсэн байна. Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн сайд болсон даруйдаа Ерөнхий сайдынхаа нүднээс далдуур Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ. 

Уг хэргийг тодруулбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021 оны тавдугаар сард дууссан. Энэ төмөр замаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд ачаа, бараа тээвэрлэхээс гадна Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд боомт чиглэлд ч мөн экспортын тээвэр явах олон талын ач холбогдолтой хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв. 

Өөрөөр хэлбэл тавантолгойн нүүрсийг Замын-Үүдэд хүргээд БНХАУ-ын Эрээн боомтоор дамжуулан Хятадын өөр хот руу ч экспортод гаргах гарц гэж ойлгож болно. 

Гэтэл С.Бямбацогт сайд Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэр хийж байсныг зогсоогоод зогсохгүй улсын комиссд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ч мөн гацаасан байна

Ерөнхий сайдынхаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хөтөлбөрийг ийнхүү амьдрал дээр дэмжихгүй гацааж, асуудлыг улам хүндрүүлсэн нь ил болжээ. Үүнийгээ дагаад Монголын төмөр зам ТӨХК бүхэл бүтэн 4 сар ажилгүй зогсжээ. 

Ийнхүү Монголын төмөр замын мэдэлд очоод буй Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 416,1 км зам эзгүй хаягдаж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсож, боомтын сэргэлтийн ажлууд СААТААД ОЛОН САРЫН НҮҮР ҮЗЖЭЭ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
644387
2 эможи

Иргэн
2023-02-04 21:29
Хөгжлийн гацаануудыг зайлуулсан нь дээр байх даа.
Зочин
2023-02-01 09:40
medej l bgaa bol vl bvteh ymnuudig zailuulahgvi bol gai tariad yvnaa
Зочин
2023-02-01 08:15
Дандаа хувийн ашиг хонжоо харж бдаг нөхөр дөө
Захчин
2023-01-31 23:26
Бямбацогт бол их хөгийн эр байгаа юм даа. Хэний ч хутга шааж мэднэ. Одоо ангийнхан хүүхэд М гэгчийг 2 дахь удаагаа цагдаагийн дарга болгочхоод өөрийн бүхий л зүйлийг хийлгэж байна. Нөгөөдөх нь түүндээ эрдсэн үү толгой муутай болохоор хий гэснийг нь үг дуугүй биелүүлдэг нэгэн. Цагдаад ирээд цагдааг сайжруулсан юм байхгүй цагдааг тацуулсан нэгэн байна даа.
Zochin
2023-01-31 23:21
Naad said hun chanargui shuu. Khovdod baidag oniihondoo hun chanargui handbag. Tuslaad uguh talaar yarihad is tomorrow
Зочин
2023-01-31 20:18
Муу хулгайчийг хөөж зайлуулаач.
Зочин
2023-01-31 16:01
Хэний захиалгаар хэдэн төгрөг авч ийм явуургүй худал зохион бичлэг бичдэг байнаа. Тэр замаар чинь өвөлжингөө л мидлингийн нүүрс зөөгдлөө ш дээ. Хулгайн нүүрс урагшаа зөөдөг компаниудын хулгай зогсоод боож үхэх нь үү
Иргэн
2023-01-31 15:55
Хулгай нь илчлэгдлээ гэж хорлож байгаа юм уу, угаасаа л улс орныхоо 4мрэг юм сэдэж байдаг хүн ш дээ,хулгайчийг илрүүлэн зайлуулаач
Зочин
2023-01-31 15:48
Эдгээр нүүрсний тээвэр ямар ч үр ашиггүй тээвэр, Тавантолгойгоос зөвхөн цааүаа Гашуунсухайтруу нарийн царигаар тээж гаргах ёстой байсан, өргөнөөр тавьсан, хил дээр буудгаж шилжүүлэн ачих бөөн цаг, зардал гарна, энэ бас ашиггүй тээвэр, иймээс Тавантолгойгоос хойшоо, урагшаа барьсан төмөр зам огт хэрэгцээгүй, ямарч ашиггүй замууд, эдгээр замуудаар ер нь нүүрс, ачаа явахгүй байх магад шүү.
зочин
2023-01-31 14:00
Ийм юмнуудаар сайд тавих хэрэггүй л юм байгаам. Шуналын дэв тусаад улс орны эрх ашгийг уландаа гишгэж байна.
keyboard_arrow_up