Д.ГАНБАТ: Ардчилсан нам том зорилгын төлөө “ЗӨВ ЗАМААР ЗӨВ“ явах ёстой Д.ГАНБАТ: Ардчилсан нам том зорилгын төлөө “ЗӨВ ЗАМААР ЗӨВ“ явах ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.ГАНБАТ: Ардчилсан нам том зорилгын төлөө “ЗӨВ ЗАМААР ЗӨВ“ явах ёстой

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгууль 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болжУИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат сонгогдсон юм.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын Сонгогдсон дарга Д.Ганбат, Ерөнхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэсувд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын Сонгогдсон дарга Д.Ганбат хэлэхдээ "Ардчилсан намын даргыг сонгох сунгаа Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын дүрэмд заасны дагуу амжилттай болж өнгөрлөө. Энэ сунгаанд оролцсон долоон нэр дэвшигч болон миний төлөө саналаа өгсөн нийт гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намын түүхэнд нэгэн шинэ хуудас эхэлж байна.

Бидний өмнө маш том зорилго байна. Юуны өмнө 2024 онд болон УИХ-ын сонгуульд эвлэлдэн нэгдэж оролцох шаардлагатай байна. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг болох Ардчлсан нам бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сөрөг хүчний дуу хоолойг хүчтэй хүргэх болно. Энэ удаагийн УИХ-д Ардчилсан намаас 11 гишүүн ард иргэдээ төлөөлөн ажиллаж байгаа. Үүн дотроос хоёроос дээр удаа сонгогдсон цөөхөн гишүүдийн нэг нь миний бие. Тийм ч учраас Ардчилсан намын гишүүд маань надад итгэл хүлээлгэж намайг сонгосон гэж бодож байна.  Ардчилсан нам том зорилгын төлөө зөв замаар зөв явах ёстой. Тиймээс бүх ардчилсан намын гишүүдээ үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэн, нийлэхийг уриалж байна. Миний бие үүний төлөө хичээж ажиллах болно." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болсон 79 мянган гишүүн оролцсон санал хураалтаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч, намын даргаар сонгогдон, АН-ын XVI их хурлаар ёсчлон батламжилсан юм. 

Мөн Ардчилсан намын Төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуулийг хоёр сард зохион байгуулахаар болжээ. 

ВИДЕО:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644494
1 эможи

keyboard_arrow_up