Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх уулзалтаар шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх уулзалтаар шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх уулзалтаар шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталж Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Мөн энэхүү зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохүсүрэн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Д.Тогтохсүрэн "Маргааш Зөвлөлдөх зөвлөлөөс зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Хоёр дахь шатны энэхүү зөвлөлдөх уулзалтад 800 гаруй иргэн оролцоно. Сүүлийн үед Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой ямар ч асуудал байхгүй. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулга дотор нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа дөрвөн том асуудлын хүрээнд л явагдана. 

  • Нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуудал,
  • Хоёрдугдугаарт, парламентын ардчилал, тогтолцоотой холбоотой асуудал, 
  • Гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал,
  • Дөрөвдүгээрт, ниймийн тулгамдсан асуудлууд. 

Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмнийхээ төлөөллийн саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц. Түүнээс шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал энд огт байхгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644752
0 эможи

keyboard_arrow_up