Х.Баттулга АН-ын түрээсэлдэг байрыг Л.Гантөмөрт хүлээлгэж өгчээ
2023 оны 2 сарын 17
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” шийдвэрлэсэн. Гэтэл нөгөө талд “Шонхор таур” гэх өөрийн байрандаа С.Эрдэнэ АН-ын үйл ажиллагааг явуулж байгаа бол, Х.Баттулга Төв шуудангийн урд байх С.Зоригийн хөшөөтэй байранд тус намын үйл ажиллагааг явуулж буй.
Тэгвэл өнөөдөр /2023.02.17/ Х.Баттулга АН-ын байрыг Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн байна.
Сонирхуулахад, Х.Баттулгын АН-ын үйл ажиллагааг явуулж байсан тус байшин нь "Шинэ дэвшилт холбоо"-ны өмчлөлд бүртгэлтэй байдаг бөгөөд газрыг нь Голомт банкны эзэн Д.Баясгалан эзэмшдэг байна. Товчхондоо, тус байр нь АН-ын өмч биш бөгөөд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
644914
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: