Э.Уянга: “Асем“хотхонуудыг зарсан борлуулалтын орлого 168 тэрбум төгрөг Э.Уянга: “Асем“хотхонуудыг зарсан борлуулалтын орлого 168 тэрбум төгрөг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Уянга: “Асем“хотхонуудыг зарсан борлуулалтын орлого 168 тэрбум төгрөг

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн “Асем Вилла” төсөлтэй холбогдуулан MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг сонсголд гэрчээр дуудсан ч гадаадад албан ажлаар явна гэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй юм. 

Тэгвэл түүнийг төлөөлөн MCS группийн хуулийн албаны дарга Э.Уянга сонсголд оролцож, Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариуллаа. 

-Тухайн үед 125 тэрбум төгрөгийн зээл авч, АСЕМ зохион байгуулна хэмээгээд 53 таунхаус барьжээ. АСЕМ зохион байгуулах үед хэчнээн таунхаус баригдсан байв. Тэр хотхонуудыг одоо ямар хүн эзэмшдэг вэ?

-2014 оны сүүлч, 2015 оны эхэн үед энэ газар хоосон байсан. Тухайн үед Скай Резорт цанын баазын төслийг хэрэгжүүлчихсэн байсан. Энэ сууриа ашиглаад "АСЕМ Вилла" хотхоны төслийг хэрэгжүүлээч ээ гэдэг хүсэлтийг Үндэсний зөвлөлөөс болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос MCS группийн удирдлагуудад ирсэн.

Үүний үндсэн дээр 2015 оны гуравдугаар сарын 4-ны өдөр барилгын ажил нь эхэлсэн. 53 вилла болон клабхаусын ажил зэрэг эхлээд есөн сарын хугацаанд дууссан юм. Энэхүү төслийн санхүүжилт тухайн оны есдүгээр сард олгогдох байсан учир шаардлагатай хөрөнгийг группээсээ гаргасан билээ. 

-53 таунхаусны хэдийг нь арилжааны шугамаар худалдан борлуулсан бэ? 

-125 тэрбум төгрөгийн зээл авсан ч хүүнд нь нийт 45 тэрбум төгрөгийг төлсөн. Сарын хүүгийн төлөлт нь нэг тэрбум орчим төгрөг байв. Тиймээс тухайн хауснуудыг худалдан борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ 21-н хаусыг гадагшаа худалдан борлуулсан юм. Үлдсэн 32 хаусыг худалдаж чадахгүй байв. 

Зээлийн эргэн төлөлтөө хийхийн тулд 32 хаусыг Скай Резорт ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хүчээр авсан. 

-Энэхүү хотхонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж амьдардаг уу? 

-Өмнө нь ч амьдарч байгаагүй. Одоо ч амьдраагүй. 

-Ц.Элбэгдорж худалдан авалт хийгээгүй юу?  

-Миний харсан гэрээн дунд нэр нь байхгүй. Худалдан авсан гэрээний хүрээнд л бид мэднэ. Цааш нь хэнийх вэ гэдгийг мэдэх боломжгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж өөрийн биеэр амьдардаггүй. 

-Тус хотхоны борлуулалтын нийт орлогыг хэлж болох уу?

-Хотхонуудыг зарсан борлуулалтын орлого 168 тэрбум төгрөг. Үндсэн зээл болон хүүгийн төлөлтөд 174 орчим тэрбум төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, хувь компанийн хувьд алдагдалтай төсөл болсон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645363
1 эможи

Зочин
2023-03-13 18:14
Оджаргал алдагдалтай бизнес хийлээ юү? Шааж өгөхиймаа
keyboard_arrow_up