“Шантаажчин“ Б.Жагарын намыг УДШ бүртгэв “Шантаажчин“ Б.Жагарын намыг УДШ бүртгэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Шантаажчин“ Б.Жагарын намыг УДШ бүртгэв

2023 оны 5 сарын 09

Arslan.mn

Дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар иргэн Б.Жагараас ирүүлсэн “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн тул уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Сонгууль ойртохоор "шантаажчид" амь ордог бөгөөд тэдний тод жишээ нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар юм.

Учир нь түүнийг жагсагч гэдгээр нь монголчууд сайн таних байх. Хаана л жагсаал, цуглаан болно, тэнд Б.Жагар явж байдаг байлаа. 

Б.Жагар ч хувьдаа намтай болохоор зүтгэж буйн цаана сонгууль тойрсон асуудал нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646905
0 эможи

keyboard_arrow_up