ШУУРХАЙ: Х.Баттулга төмөр замын асуудлаар мэдүүлэг өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ ШУУРХАЙ: Х.Баттулга төмөр замын асуудлаар мэдүүлэг өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Х.Баттулга төмөр замын асуудлаар мэдүүлэг өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Өнгөрсөн сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газраас  нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан билээ.

Тэгвэл Х.Баттулга нь "оффтэйк гэрээ болон төмөр замын бүтээн байгуулалтын талаар гэрчийн мэдүүлэг авах" байсан боловч  мэдүүлэг өгөхөөс ТАТГАЛЗСАН гэх мэдээлэл байна.

Тодруулбал,  "Нүүрсний хулгай" гэх хэргийн хүрээнд төмөр замын төслүүдийн оффтэйк гэрээг олон нийтэд нээлттэй болгож, уг төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Бодь интернэшнл" -ийн гэрээг цуцлан, хуулийнхан шалгаад удаж байгаа.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Зүүнбаян-Тавантолгой төмөр замын ажлыг эхлүүлсэн. Мөн Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын дутуу ажлыг "Бодь интернэшнл" компанитай “нүүрс нийлүүлэх гэрээ” байгуулж гүйцэтгүүлсэн бөгөөд энэхүү гэрээгээ “нууц”-д оруулсан байдаг. Ташрамд өгүүлэхэд, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын санхүүжилтийг "Эрдэнэс тавантолгой" ХК-аас гаргасан учир иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн жилүүдэд тараагдаагүй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648304
0 эможи

Иргэн
2023-06-20 11:17
Үнэндээ гүйцэтгэлээрээ хэл нь татчихаа юу .
Х.Баттулга

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up