Д.Тогтохсүрэн: Сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ Д.Тогтохсүрэн: Сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2023.06.20/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульд тусгасан.

УИХ-д хоёр хуулийн төсөл өргөн барьсан. МАН болон АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтүүдээс заримыг нь онцолъё.

  • Жагсаалтаар сонгоход Монгол Улсын тойрог нэг байна
  • Гадаадад байгаа сонгогчид зөвхөн жагсаалтад санал өгнө, тойрогт өгөх боломжгүй
  • Сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 20 болон гурав хоногийн өмнө нэр дэвшигчдэд цахимаар өгнө
  • УИХ дахь Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороог цөөнх ахална
  • Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 хувь болгон нэмлээ
  • Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг хоёр, хэвлэлийн хуудсыг хоёр болгож бууруулсан
  • Телевиз, радиогийн мэтгэлцээнийг үнэ төлбөргүй байлгана
  • Саналын хуудас хоёр хэсэгтэй. Тойрогт болон нам эвсэлд өгнө. Бэхэн тэмдэглэгээтэй болж байгаа
  • Сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648318
0 эможи

keyboard_arrow_up