АН: Иргэдрүүгээ хамаг буруугаа чихдэг ЗАСАГ ДАРГАТАЙ байхыг хүсэхгүй байна АН: Иргэдрүүгээ хамаг буруугаа чихдэг ЗАСАГ ДАРГАТАЙ байхыг хүсэхгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН: Иргэдрүүгээ хамаг буруугаа чихдэг ЗАСАГ ДАРГАТАЙ байхыг хүсэхгүй байна

2023 оны 8 сарын 10

Arslan.mn

АН "4/11 мэдээллийн цаг"-аараа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцрохыг шаардсан шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдээллээ. 

АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "2023 он гарсаар 100 гаруй автомашин үерт урссан. 350 гаруй айл өрх үерт орон гэрээ живүүлж, дөрвөн хүн амь насаа алдаад байна. Тусгай дугаараар 24 цагийн турш иргэдээсээ мэдээлэл авсан. Үер болсон газарт АН-ын 400 гаруй залуу гурван өдөр ажиллалаа. Иргэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. 

Үерийн улмаас дөрвөн хүн амь насаа алдчихаад байхад эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэж байгаа зарим албан тушаалтныг огцруулах саналыг иргэдээс ирүүлж байгаа. Улс төрийн намын хувьд бид хариуцлага нэхэх цаг болсон байна. 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцрохыг шаардаж, албан шаардлага хүргүүлж байна. Хэрэв ажлын гурав хоногийн дотор шийдэлд хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

Нийслэлийн Засаг дарга эрсдэлийн үнэлгээ хийлгэн, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар шуурхай хангасан бол өнөөгийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Холбогдох албан тушаалтнууд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэнгүй. Үер дахин болж, дөрвөн хүн амь насаа алдлаа. Монгол Улсын төр иргэдийн эрүүл амьд явах эрхэд ноцтой хохирол үзүүлж болдог гэдгийг бид харлаа. 

Туршилтыг амьтан дээр хийдэг. Монгол хүний эрдэнэт амь туршилт биш. Дарга нар ажлын байран дээрээ ажлаа хийдэггүй, цагтаа ирдэггүй" хэмээв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649595
1 эможи

Иргэн
2023-08-10 18:21
Энэ нам ч гэсэн иргэдийн төлөө юу хийсэн юм бол доо??!
keyboard_arrow_up