О.Баасанхүү: АН асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Нүүрсний хулгайчид толгой дээр гарчихсан байна О.Баасанхүү: АН асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Нүүрсний хулгайчид толгой дээр гарчихсан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: АН асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Нүүрсний хулгайчид толгой дээр гарчихсан байна

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. "Corporate" зочид буудалд 12.00 цагаас  товлогдсон хурал одоо хаалттай хуралдаж байна.

Энэ үеэр уралдааны талаар тус намын гишүүн О.Баасанхүү " АН шинэ дарга томилоод, одоо дараагийн удирдлагуудаа томилох гэж хуралдаж байна. Намын маргаантай байсан хүмүүсээ хоёр талаас нь нийлүүлж суулгаад нэгдсэн нэрс гаргасан байгаа.  Тухайн үед Нарантуяа, Одонтуяа, Баярцогт, Гантөмөр гэсэн 4 хүн өрсөлдөж, Гантөмөр дарга болсон байгаа.

Өнөөдрийн хуралдаанаар намын дарга хэнтэй ажиллахыг хүсч байна, тэр хүний нэрийг оруулж ирэх ёстой. Үүнийг нь ҮБХ баталгаажуулаад явдаг.

Өөрөөр хэлбэл, Намын дарга хамтран ажиллахыг хүссэн хүнээ генсект нэр дэвшүүлж оруулж ирнэ.

Тэрнээс биш заалнаас нэр дэвшинэ гэсэн ойлголт байхгүй.

АН асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Цаг хугацаа бидний хүлээхгүй байна. Нүүрсний хулгайчид толгой дээр гарчихсан байна. Амилсан байна. Гэмт хэрэгтнүүд аль аль намын дотор хүчтэй байна.Зарим нь УИХ-ын гишүүн зэрэг албан тушаалтай болсон байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650169
0 эможи

keyboard_arrow_up