Б.Пүрэвдорж: АН угаасаа маргалддаг нам. Гэхдээ бид учраа олдог
2023 оны 8 сарын 28
АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал улс төрийн хүрээний анхаарлын төвд байна. "Corporate" зочид буудалд 12.00 цагаас товлогдсон хурал одоо хаалттай хуралдаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн гишүүн Б.Пүрэвдорж "МАН-ын ширээнд суусан АН-ын гишүүд бий. Тэд даргын суудалд суувал би эсэргүүцнэ. Зарим хүмүүс энэ намын үйл ажиллагааг гацааж, тодорхойгүй байдалд оруулах нөхдүүд маш их байна. Их шуналтай хүмүүс их байгаа учир өнөөдөр хуралдаан эвэндээ орохгүй удаж байна.
АН бол угаасаа маргалддаг нам. Гэхдээ бид учраа олдог.
Бид сөрөг хүчин байх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчин байх боломжийг өгсөнгүй." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650182
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: