Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ТЭРГҮҮНЭЭ СОНГОНО
2023 оны 8 сарын 29
АН өчигдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж удирдлагын багаа бүрдүүлсэн. Харин өнөөдөр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж тэргүүнээ сонгохоор төлөвлөжээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнгөрсөн хавар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байсан юм.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан нар өрсөлдөж байгаа ажээ.
УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахаар болсон учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болно гэдэг 2024 онд УИХ-ын гишүүн болно гэсэн үг гэхэд хэлсдэхгүй. Учир нь, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн нь албан тушаалаараа намын жагсаалтад дээгүүр бичигдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650206
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: