ХҮН нам: Бага сургуулийн сурагчдыг формгүй болгож,  ПОЛО цамцаар солих санал гаргаж байна ХҮН нам: Бага сургуулийн сурагчдыг формгүй болгож, ПОЛО цамцаар солих санал гаргаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХҮН нам: Бага сургуулийн сурагчдыг формгүй болгож, ПОЛО цамцаар солих санал гаргаж байна

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Алтансор "Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой.

Гэтэл 10 жилийн өмнө хийгдсэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өмсөж буй дүрэмт хувцас нь тэдний эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаас эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.

Хүүхдийн дүрэмт хувцасны хувьд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс болон чийгийг гадагшлуулах шаардлагатай. Харин 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг өмсөхөөр олон асуудал гардаг.

Тиймээс амжиргааны түвшнээсээ хамаараад олон төрлийн өнгө зааж өгдөг. Жишээ нь пиджакны оронд ханцуйтай, ханцуйгүй поло цамцыг санал болгож байна. Энэ нь хүүхдийн биед тав тухтай, сунадаг материалтай, хичээлийн дараа ч өмсөх боломжтой юм. Тиймээс холбогдох яам байгууллагууд бидний саналыг харгалзан үзэж, эцэг, эх, ард иргэдэд сонголтыг өгөөсэй гэж хүсэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650267
1 эможи

enkhee
2023-09-02 13:06
bitgii tenegt bolood bgaa yumiig oor oroldo
Zochin
2023-08-31 00:17
Polo gej baidgn shuu .Поло kkkkkkk
Зочин
2023-08-30 11:59
ЗА ЗАЙЛАА БИТГИЙ ХУДЛАА ПООПРООД БАЙ...СОНГУУЛЬ ДӨХӨНГҮҮТ ХАЧИН ҮЗЭГДЛҮҮД АРД ТҮМЭНД ТААЛАГДАХ ГЭЖ ХУЦААД ЭХЭЛДГИЙН ... ХАРИН ҮНИЙН ДҮНГ БУУЛГАНА ГЭВЭЛ ӨӨР ШҮҮ, ДУРТАЙ ХУВЦСАА ӨМСВӨЛ ЖИНХЭНЭ ЯЛГАА ГАРЦ БАЯН ЯДУУГААРАА ХУВЦСААРАА БАЙЛДААД ЭХЭЛНЭ МАЛУУДАА. ФОРМ Ч ИЖИЛСЭЭД ГОЁ. ХЭНИЙГ Ч ИУУ САЙН ГЭЖ ЯЛГАДАГГҮЙ ЮМ...НОХОЙНУУДАА
Зочин
2023-08-30 11:40
Өөрчлөх хэрэгтэй. Одоогийн алаг зангиатай дүрэмт хувцас бол Хятадын сургуулийн хувцас юм билээ, хятадын кинон дээр сургуулийн хүүхдүүд яг иймийг өмссөн байхыг хараад гайхсан шүү, бүр зангиа нь хүртэл яг шүү
keyboard_arrow_up