Л.Гантөмөр: Хүмүүс одоо халамж, хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдарч байна, Гэхдээ иргэд ажил хийх хүсэлтэй Л.Гантөмөр: Хүмүүс одоо халамж, хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдарч байна, Гэхдээ иргэд ажил хийх хүсэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гантөмөр: Хүмүүс одоо халамж, хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдарч байна, Гэхдээ иргэд ажил хийх хүсэлтэй

2023 оны 9 сарын 07

Ардчилсан намаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөр болон дотоод асуудлын талаар мэдээлэл өглөө.

АН-ын дарга Л.Гантөмөр “Нам мэргэжлийн, олон нийтийн санаа бодлыг ойлгодог, мэдэрдэг байх ёстой. Ирэх оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ бид намын гишүүдийн саналыг авсны дараа зарлана. Манай намын гишүүд шинэчлэгдэхийг хүсэж байна. Иймд цоо шинэ хүмүүсийг ирэх онд өрсөлдүүлнэ. Манай улсад дундаж давхаргын иргэдийн тоо ихээхэн буурлаа. Төрийн буруу бодлогын үр дагаврыг залруулах хэрэгтэй. Намын дотоод бүтцээ бүрэн шинэчилж, хороодын дарга нарыг томилсон. АН хоёр жил үргэлжилсэн маргаанд цэг тавьсан.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гал тогооны ажил хийх хүн юм. Удахгүй шийдвэр гарч, энэ албан тушаалд хүнээ томилно. Энэ хүн дотогшоо буюу намын гишүүд рүү хандаж ажиллах уу эсвэл гадагшаа буюу улс төрийн тогоонд ажиллах уу гэдгийг эхлээд бид шийднэ. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын даргын эрх мэдлийн хүрээнд томилно. Миний энэ эрх рүү халдах гэсэн хүмүүс янз бүрийн зүйл хэлдэг. Хэн чадах нь л энэ ажлыг хийх ёстой.

АН ажил хийсэн хүн өөдөө явдаг боломжийг олгон, иргэдэд хөрөнгөтэй болох нөхцөлийг бүрлүүлсэн. Манай намын өмнөх удирдлагууд надад “Бид 30 жилийн турш дундаж давхаргыг бүрдүүлэхийн төлөө явсан. Үүнд анхаараарай, баруун төвийн нам гэдгээ битгий мартаарай. Иргэдийн амьжиргаа унасаар байна” гэж зөвлөдөг. Х.Баттулга, З.Энхболд, М.Энхсайхан, Р.Гончигдорж гэх мэт хүмүүстэй би уулздаг” гэв. Энэ хүмүүс надад тэрийг дарга болго гэж хэлдэггүй. “Хөх монголын хөх туг” нь намаас зохион байгуулж буй ажил юм. Өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болж байна. Дунд шатны төрийн дарамт хавтгайрсан. Татварын, удирдлагын гэх мэт олон дарамт байна.

МАН амьдралын чанарыг дээшлүүлэх амлалт өгсөн ч хэрэгжүүлсэнгүй. Хүмүүс одоо халамжаар амьдарч байна. Хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдардаг хүмүүс олон. Гэхдээ иргэд ажил хийх хүсэлтэй байгаа юм. Үнэ, инфляцын хяналтаа алдчихсан. Манай улсын өр таазаа давчихсан тул өрнөөс гарч төрийн бодлогоо засах хэрэгтэй. Өрнөөс гаргана гэж амласан нам өрийг гурав дахин нэмчихлээ гэв.

Хэвлэлийн хуралд нар намын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, дэд дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Жадамбаа, Т.Пүрэвхатан, Ж.Баярмаа, С.Буяндэлгэр, Ш.Жандос, НИТХ дахь АН-ын гишүүн Д.Энхтуяа нар оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650590
0 эможи

keyboard_arrow_up