АН-ын 15 дэд дарга ямар чиглэлээр ажиллахаа зарлалаа
2023 оны 9 сарын 21
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр АН-ын дэд дарга С.Бямбацогт шинээр томилогдсон 15 дэд дарга ямар чиг үүрэгтэй ажиллах талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал,
- О.Алтангэрэл Хүний эрхийн бодлого хариуцсан дэд дарга,
- Р.Амаржаргал Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан дэд дарга,
- П.Батчимэг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого хариуцсан дэд дарга,
- Ж.Баярмаа Гадаад харилцаа, Соёлын бодлого хариуцсан дэд дарга,
- С.Буяндэлгэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд дарга,
- П.Галиндэв Зам, тээврийн хөгжлийн бодлого хариуцсан дэд дарга,
- Ц.Жадамбаа Мэдээллийн технологи, Хүнс ба эмийн бодлого хариуцсан дэд дарга,
- Ш.Жандос Төсвийн бодлого хариуцсан дэд дарга,
- И.Мөнхжаргал Боловсрол, шинжлэх ухааны бодлого хариуцсан дэд дарга,
- Э.Одбаяр Эрчим хүчний бодлого хариуцсан дэд дарга,
- Ч.Өнөрбаяр Хууль зүйн бодлого хариуцсан дэд дарга,
- Т.Пүрэвхатан Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого хариуцсан дэд дарга,
- Ш.Түвдэндорж Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого хариуцсан дэд дарга,
- Ц.Уртнасан Хөдөлмөн нийгмийн хамгааллын бодлого хариуцсан дэд дарга,
- Р.Эрдэнэбүрэн Барилга, хот байгуулалтын бодлого хариуцсан дэд даргаар тус тус ажиллахаар болсон аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651054
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: