С.Одонтуяа: Эрчүүд эзэгнэсэн энэ улс төрд хээл хахууль, авлигал хэдэн их наядаар яригдаж байна С.Одонтуяа: Эрчүүд эзэгнэсэн энэ улс төрд хээл хахууль, авлигал хэдэн их наядаар яригдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Одонтуяа: Эрчүүд эзэгнэсэн энэ улс төрд хээл хахууль, авлигал хэдэн их наядаар яригдаж байна

2023 оны 9 сарын 21

Arslan.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа  "Эрчүүд эзэгнэсэн энэ улс төрд хээл хахууль, авлигал хэдэн их наядаар яригдаж байна. Нийгэмд эмэгтэйчүүдийн ачаа хөнгөрөхгүй улам хүндэрч байгаа асуудалд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүчтэй сөрөг хүчин болж ажиллана. 

Бид нар шинэ залуу үе, шинэ манлайлагчдаа гаргаж ирэх хэрэгтэй байна. Ийм эмэгтэйчүүд манайд олон бий. Бид энэ эмэгтэйчүүдээ улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулж, хүчтэй сөрөг хүчний дуу хоолой болгоход дэмжих хэрэгтэй. Монгол улсын шинэ хөгжил, шинэ эрин үеийг ардчиллын бүсгүйчүүд авч ирж чадна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би дахиж нэр дэвшихгүй." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651060
0 эможи

keyboard_arrow_up