Л.Гүндалайн эхнэрийн “Ард түмнээ хайрлая“ нам нэрээ “Ард түмний хүч“ болгож өөрчлүүлэхээр хандсан өргөдлийг буцаалаа Л.Гүндалайн эхнэрийн “Ард түмнээ хайрлая“ нам нэрээ “Ард түмний хүч“ болгож өөрчлүүлэхээр хандсан өргөдлийг буцаалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гүндалайн эхнэрийн “Ард түмнээ хайрлая“ нам нэрээ “Ард түмний хүч“ болгож өөрчлүүлэхээр хандсан өргөдлийг буцаалаа

2023 оны 9 сарын 27

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах  өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.

1.“Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдөлд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.5.5, 3.6-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй байна.

 Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/1933 дугаар албан бичигт дурдсан зөрчил арилаагүй тул өргөдлийг буцааж албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв.

2. Ард түмнээ хайрлая намын дарга Л.Аззаяагаас ирүүлсэн “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг хуралдаанаар дахин хэлэлцээд өргөдөлд хавсаргасан баримт нь бүрдэл дутуу байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651239
0 эможи

E
2023-09-27 13:56
Энэ нөхөр монголд ямар гавьяа байгуулсан хүн бэ энд тэнд элий балай юм яриад явах юм одоо таны үгийг тоож сонсох хүмүүс цөөхөн байхаа
keyboard_arrow_up