С.Баярцогтыг шүүсэн шийдвэрээр нийтийн сонсгол хийх саналд УИХ-ын 17 гишүүн гарын үсэг зуржээ С.Баярцогтыг шүүсэн шийдвэрээр нийтийн сонсгол хийх саналд УИХ-ын 17 гишүүн гарын үсэг зуржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярцогтыг шүүсэн шийдвэрээр нийтийн сонсгол хийх саналд УИХ-ын 17 гишүүн гарын үсэг зуржээ

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

УИХ-ын хэсэг гишүүн “...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан асуудлаар нийтийн сонсгол хийнэ” гээд сарын өмнөөс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ саналд 17 гишүүн гарын үсэг зуржээ. Хэрэв хоёр гишүүн нэмэгдвэл дээрх саналыг УИХ-аар хэлэлцэх “хаалга” нээгдэх юм байна.

Уг нь С.Баярцогтын асуудлыг гурван шатны шүүхээр шийдчихээд байсан. Гэтэл Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёрын тусгай саналд үндэслэн процессыг явуулсаар “цагаатгасан” байдаг. Үүнийг “...Шүүх дабль стандарт хэрэгжүүллээ” гэцгээгээд байгаа юм.

Тодруулбал, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёр 2021 оны тавдугаар сарын 19-нд “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ нотлох баримт хангалттай эсэхийг нягталж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянах үүрэгтэй. С.Баярцогтод холбогдох хэргийн хувьд хуулийн дээрх шаардлага хангагдаагүй. Гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоох мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байхад хэргийг хүлээн авч эрх зүйн дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй” гэх зэрэг үндэслэл бүхий тусгай саналыг гаргасан.

Энэ дагуу 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан. Эндээс С.Баярцогтод холбогдох хэсгийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл тэр шүүх хуралдаан дээр Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт гурав “...С.Баярцогт хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Лимимтед” компанийн хувьцааг эзэмшиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн атлаа Засгийн газрыг төлөөлж тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үйл ажиллагаанд биечлэн оролцож, албан ажлын хувьд олж авсан мэдээллийг өөрт ашиг олох зорилгоор ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “хүнд хор уршиг”-ийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

...Иймд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тусгаарлан, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол нь үндэслэлгүй бөгөөд хуульд харшилсан” гэх зэрэг олон үндэслэл, шалтгаан тоочсон тусгай саналыг бичжээ.

Гэвч энэ тусгай санал нөгөөх хоёр шүүгчийнх нь шийг “ажил хэрэг” болоогүй юм. Тиймээс АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 10-нд НПГ-т хэрэгсэхгүй болгох санал хүргүүлжээ. Тус прокурорын газраас 2022 оны зургадугаар сарын 13-нд С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан юм.

 

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651840
0 эможи

С.Баярцогт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up