Д.Тогтохсүрэн: Төлбөртэй бүс байгуулснаар төлбөргүй хэсэг илүү түгжрэх магадлалтай
2023 оны 11 сарын 01
Төлбөртэй бүс тогтоох асуудал хамгийн их эсэргүүцэлтэй тулж буй юм. Тодруулбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх автозамыг төлбөртэй бүс болгож болохоор заасан.
Тодруулбал, төлбөртэй бүс тогтоох асуудлыг НИТХ-наар шийдвэрлэнэ. Ингэхдээ төлбөртэй бүсийн тариф нь 0-27000 төгрөг байж болохоор заасан.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "27 мянган төгрөг төлж төлбөртэй бүс рүү нэвтрэх талаар яригдаж байна. Үүнийг сайн уншиж судлаагүй байна. Өчигдөр УИХ-д өргөн барьсан. Энэ асуудал бол хоёр талтай. Гаднын бусад улсад төлбөртэй бүс байдаг. Төлбөртэй бүс нь түгжрэлгүй байж болох ч төлбөргүй хэсэг нь илүү түгжрэх магадлалтай." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652408
0 эможи
Зочин
2023-11-01 19:59
Энэ нь тэгээд байнгын хороогоор ороод дэмжигдээд гараад ирсэн юм уу
Ард
2023-11-01 15:12
Энэ гөлиисөн царайлсан лалар өөриин улсаа улс дотор баыгуулахнэээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: