Ч.Өнөрбаяр: 27 мянгыг хураах тухай хууль чинь ТОНУУЛ ШҮҮ Ч.Өнөрбаяр: 27 мянгыг хураах тухай хууль чинь ТОНУУЛ ШҮҮ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Өнөрбаяр: 27 мянгыг хураах тухай хууль чинь ТОНУУЛ ШҮҮ

2023 оны 11 сарын 02

Arslan.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр "Х.Нямбаатар бид хоёр хот удирдаж чадахгүй юм байна. Хот удирдах гэдэг хуульчийн ч ажил биш байж магадгүй.

Хууль зүйн яаман дээр сэлэм эргүүлж давхисан шигээ хотыг удирдана гэж байхгүй. Баахан хүнийг шроонд хийснээр хотын асуудал шийдэгдэхгүй. Ухаан зарах ёстой, бодлого гаргах ёстой, судалгаа хийх ёстой.

Х.Нямбаатарын бодож, бодож оруулж ирсэн хууль нь 27 мянган төгрөгийн хураамж авах тухай. Долоо хоногийн дотор бодож боловсруулсан хууль нь. Долоо хоногийн дотор хууль судлаад, боловсруулаад асуудал шийддэг байсан байсан бол үе үеийн хотын дарга нар асуудлыг амархан шийдэх л байсан. Тийм юм байдаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Хүүхдээ сургуульд сургахын тулд маш олон хүн өнөөдөр хотын төв рүү явж байгаа.  Бизнесээ эрхэлж, ажлаа залгуулахын тулд  өдөрт хэдэн хүн хотын төв рүү орж ирдэг тооцоо судалгааг гаргасан уу. Тэр бүгдэд хураамж төлөөд сууж байх уу. Тооцоо судалгаа нь байна уу.

Хуулийн төслийг дээшээ харж сууж байгаад болосвруулдаггүй юм, цөөн хэдэн хүн өрөөндөө суулгачихаад хууль хийдэггүй юм.

Та нар өнөөдөр иргэдийнхээ амьдралыг хоосолчихоод, бизнес эрхлэгчдээ тоночихоод, Монголын эдийн засгийг сүйрүүлчихээд дээрээс нь хураамж авах тухай яаж амнаас чинь гарч чадаж байна аа. 27 мянгыг хураах тухай хууль чинь тонуул шүү" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652462
1 эможи

keyboard_arrow_up