АН-ын “генсек” Э.Одбаяр гэж ХЭН БЭ? АН-ын “генсек” Э.Одбаяр гэж ХЭН БЭ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын “генсек” Э.Одбаяр гэж ХЭН БЭ?

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаяр томилогджээ. Түүнд батламжийг тус намын дарга Л.Гантөмөр гардуулж өгсөн байна. Ингэснээр АН генсекийн үүрэг гүйцэтгэгчтэй боллоо.

Э.Одбаяр нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ. 

Тэрбээр АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа ҮЗХ-ны гишүүдийн татварын мөнгөөр казинодсон хэргээр ажлаасаа халагдаж байсан гэгддэг нэгэн.

Мөн түүний хувьд С.Эрдэнэ даргаасаа, түүний хүү дотны найз байсан Э.Одбаяраасаа нүүр буруулж, зам салахдаа С.Эрдэнийн нэрийг барьж “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэж Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөг авсан хэрэгт нэр холбогдож байв.

Энэ талаар  С.Эрдэнийн хүү Э.Одбаяр “АН-ын залилан Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амиа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Х.Баттулга, Ц.Туваан нарын цүнх баригч”  хэмээн жиргэж байв.

2022 оны үес Эрдэнэбилэгийн Одбаяр нь Х.Баттулга, З.Энхболд, Ц.Туваан нарын талыг баримтлах болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653023
1 эможи

Зочин
2023-11-28 15:47
Бас л нэг мөнгөний төлөө яахаас ч буцахгүй нэр хүндгүй баагий бна. АНд ер нь олигтой хүн алга юмуу.
keyboard_arrow_up