Д.Амартүвшингээс ирүүлсэн Либертари намыг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүх буцаажээ Д.Амартүвшингээс ирүүлсэн Либертари намыг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүх буцаажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амартүвшингээс ирүүлсэн Либертари намыг бүртгүүлэх өргөдлийг Дээд шүүх буцаажээ

2023 оны 12 сарын 13

Arslan.mn

Иргэн Д.Амартүвшингээс ирүүлсэн “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдөл, холбогдох баримтыг Улсын дээд шүүхийн хуралдаанаас буцаахаар шийдвэрлэлээ.  

Улс төрийн намын тухай хуульд “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна, “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /үүнд, овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж тус тус заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар зохицуулсан.

Өргөдөлд хавсарган ирүүлсэн 801 гишүүний мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сантай тохирч байгаа эсэхийг шалгуулахад ургийн овог, овог, нэр зөрсөн болон буруу бичигдсэн 32, регистрийн дугаар буруу болон зөрсөн 50 байхаас гадна 163 иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, дутуу байна.

Мөн улс төрийн намын давхар харьяалалгүй байх талаарх нотломжийг  шалгахад 18 иргэний өөр өөр гарын үсэг бүхий нотломжийг давхардуулан ирүүлсэн, зарим нэрс нь 801 гишүүний бүртгэлтэй тохирохгүй зэрэг нөхцөл байдал илэрлээ.

Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653426
2 эможи

Зочин
2023-12-13 22:41
Ийм элий балай юмнууд нам байгуулж тоглох хэрэг үү болж. үз
keyboard_arrow_up