З.Энхболд: Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдчихаж. Би нүүрсний хулгайтай холбоогүй З.Энхболд: Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдчихаж. Би нүүрсний хулгайтай холбоогүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдчихаж. Би нүүрсний хулгайтай холбоогүй

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Энэ үеэр З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, " Би яллагдагч биш шүүгдэгч болсон. Тэгэхээр жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гээч юмтай холбох гэж МАН, хуулийн байгууллага оролдоод бүтсэнгүй.

Өнөөдөр бол Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой байсан замыг бариулсан тухай тушаалын тухай л шүүх хурал болж байна. Би яаж яваад энэ тушаалтай холбогдсоныг мэдэхгүй байна. Бид тийм сайн танил ч биш.

 Гэтэл одоо Нүүрсний сонсголыг харж байхад Хятад Улсад яагаад ашгийг нь үлдээхгүй байгаа юм бэ? яахаараа зүүн тийшээ төмөр зам, засмал тавьж байгаа юм бэ? гэдэг бүлэглэл Монголд байгаа нь тодорхой байна. “Страто” ХХК надтай ямар ч хамааралгүй тогтоочихсон. Хамаатуулах гэж оролдож байгаа нүүрсний бүлэглэл нь Хятад руу зам тавь, Хятадад л нүүрсээ өгье гэдэг нөгөө бүлэглэл.  Хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдсан байна гэж дүгнэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653657
0 эможи

keyboard_arrow_up