Олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөг хаах, халдах зүйл байхгүй Олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөг хаах, халдах зүйл байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөг хаах, халдах зүйл байхгүй

2024 оны 1 сарын 08

Arslan.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуулийн талаар СЕХ-ноос МАН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгчээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Сүүлийн үед МАН-ын бүлгийн болон УИХ-ын гишүүд олон нийтийн сүлжээг хаах, олон дагагчтай инфлүэнсерүүдийг элдэв мэдээлэл гаргах, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд халдах нь гэсэн ташаа ойлголтууд гарсан. Ийм зүйл огт байхгүй.

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуульч тайлбарлахдаа Сонгуулийн тухай хуулийн 47.4-т бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, худал мэдээлэл тараасан нь хуулийн байгууллагад өгсөн гомдлоор батлагдвал тодорхой арга хэмжээ авах тухай тусгасан болохыг хэллээ.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөг хаах, халдах зүйл байхгүйг албан ёсоор хэлье.

Харин хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс СЕХ-нд олон дагагчтай инфлүэнсерүүдэд сонгуулиар бизнес хийх боломж болгож байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, радио, ТВ-д хууль хатуу үйлчлэх гээд байгааг анхаарч өгөөч гэсэн хүсэлтүүд ирснийг СЕХ-ны дарга хэлж байсан. Энэ талаарх зөв зохицуулалтыг хуульд тодорхой заасан байгааг  хэлснийг дуулгалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653876
1 эможи

Сар
2024-01-09 10:26
Үг хэлэх эрх хаахгүй гээд бүдүүлэг ханд доромжил гэсэн үг биш шүү цахим хууль хэрэгтэй байна
keyboard_arrow_up