Лу.Гантөмөр: Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөлд хүрнэ Лу.Гантөмөр: Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөлд хүрнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Лу.Гантөмөр: Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөлд хүрнэ

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр баялгийн сангийн хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Парламентад суудалтай намууд Монгол Улсын эдийн засаг, хөгжил, ардчиллын нөхцөл байдалд дүгнэлт хийгээд тодорхой асуудлуудыг хамтдаа ярилцаж, шийдэл гаргахаар нэгдлээ.

Парламентын засаглалтай байхын тулд сонгогчдын санал гээгдэхгүй байх чиглэлийн асуудлыг шийдэж, пропорциональ системийг Сонгуулийн хуульд оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй Монголын парламент бүгдээрээ тойрч суугаад ярилцах боломжийг гаргасан байгаа.

Ирэх сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30% нь эмэгтэй, нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50%, 50% байлгахаар шийдсэн.

Улс төрийн намын шинэчилсэн хуулийг баталж, улс төрийн намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг байдлыг хязгаарласан. Намын санхүүжилт ил тод, хяналтад байх, улс төрийн намд цугларсан мөнгө юунд зарцуулагдахыг хуульд тодорхой заасан.

Баялгийн хараалаас салъя, баялгийн ерөөлд хүрье. Монголчуудын өмч байна гэдэгт санал нэгдэж санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ажилд МАН, АН, ХҮН нэгдэн санамж бичигт гарын үсэг зурж, ажлын хэрэг гаргахаар боллоо.

Үүнд нэгдэж, бодлого хэрэгжүүлэхгүй бол авлигалд, найз нөхдийн харилцаанд тулгуурласан маш олон бусармаг зүйлд үйлдэгдэж байна” гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654427
0 эможи

Зочин
2024-01-31 20:56
Та нарын боловсрол хэтэрхий нимгэн, яанадаа!!!
keyboard_arrow_up