С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь ОСОЛТОЙ С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь ОСОЛТОЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь ОСОЛТОЙ

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Ерөнхий Сайд, МАН-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын зөрчил, сөргөлдөөн олон нийтийн анхаарлыг татаж буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий Сайд асан С.Баяр  "Эби бид хоёр нэг үе хоёр том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг.

Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон. Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй. Тэрбээр 2008 оны 7-р сарын 1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрнийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү... Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр" хэмээжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
656100
4 эможи

Зочин
2024-04-23 18:56
Монгол улсад гавьяа байгуулсан Ерөнхийлөгч Энхбаярыг биш Монгол улсад гай болсон Элбэгдоржийг шоронд хийх нь шударга
Сод
2024-04-10 13:49
Элбэгдорж дэвж төрийн дэвжээг бузартуулж орхисон өөдгүй шинжаан эр дээ
Уншигч
2024-04-10 09:31
Баяр ч мурина!
keyboard_arrow_up