Д.Тогтохсүрэн: Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна Д.Тогтохсүрэн: Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. 

Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ нэг сар гаруйн хугацаанд хуралдана. Энэ хугацаанд хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-тай холбоотой гурван хуулийн төсөл байна. Мал аж ахуйн салбартай холбоотой гурван хуулийн төсөл бий. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл байна. Энэ гурван чиглэлийн хуулийн төслийг тавдугаар сарын 15-наас өмнө батлахаар ярилцлаа. 

Мөн Байнгын хороодын ирцийг бүрдүүлэх асуудлаар дотооддоо ярилцлаа. УИХ-ын гишүүдийг даваа, баасан гарагт тогтмол суух чиглэлийг өгч байгаа. Сүүлийн үед ирц нэмэгдэж байна.

Тойрог томссон тул УИХ-ын гишүүн гурван тойрогт ажиллах шаардлага гарч байгааг хэлж байна. Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 15-аас өмнө ажиллах боломжтой. Үүнээс хойш зургадугаар сарын 10 хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй учраас УИХ-ын гишүүдээс тойрогтоо ажиллах шаардлагатай байгааг хэлж байгаа юм.

Иймээс хориглож болохгүй. Бид бямба, ням, зарим үед даваа гарагт бүлгийн хурал хийх, зарим үед хойшлуулж байгаа. Хамгийн хүндрэлтэй нь, Байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байна.

Импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх төслийг УИХ-д оруулж ирснээс хойш 45 хонож байгаа тухай Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна билээ.

Гуравдугаар сарын 19-нд УИХ-аар оруулсан. Үүнээс хойш 23 хонож байгаа юм. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Иймд аль аль талыг нь авч үзнэ. Төсвийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан тул энэ сард багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
656269
1 эможи

Гээд л явж өгнөдөө
2024-04-16 09:43
Монгол хүний мөн чанараа гэж, цас нь хайлчихсан чинь зуд болж байсанаа мартаад гурил энэ тэр хойр талтай татвар матвар импорт мотор эргэж харна гээд асуудал масуудал зохицуулчихна жаахан хүлээчих гэчхиж байгаа юм . Ккк
keyboard_arrow_up