“Магнай трейд“-ийн өв залгамжлагч гэх сагсуугаа харуулсан Г.Дашням “Магнай трейд“-ийн өв залгамжлагч гэх сагсуугаа харуулсан Г.Дашням
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Магнай трейд“-ийн өв залгамжлагч гэх сагсуугаа харуулсан Г.Дашням

2024 оны 6 сарын 22

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Дашнямын цахим орчинд сагсууран бичлэг цацагдан багагүй шүүмжлэл дагуулав.

Тодруулбал, цахим орчинд  орос, англи хэлээр ярьж, өрсөлдөгч нь болох АН-ын О.Баасанхүү хандсан явдал байв. Үүнийг үзсэн олон нийт түүнийг боловсролтой байна гэхээс илүү төр түшилцэх төлөвшилд хүрээгүй сагсуу баян айлын эрх хүүхэд л байна гэдгийг олж харав.

JET скүүтерийн "босс"  Г.Дашням гэж ХЭН БЭ?

УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Дашням 721 сая төгрөгийн орлоготой бөгөөд 2.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий автомашинууд хөлөглөдөг ажээ. 

Тэрээр 6.6 тэрбум төгрөгийн үнэтэй 5 орон сууцтай хэмээн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс:

  • Өөрийн орлого: 721 сая төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 0
  • Орон сууц: Нийтийн орон сууц-5 /6.6 тэрбум төгрөг/
  • Машин: Суудлын жижиг машин, Mercedes Benz, SLS 500-1, суудлын жижиг машин, BMW, 528-1, суудлын жижиг машин, Mercedes Benz, S600-1, Мотоцикл, Yamaha, YZF- 1 /2.1 тэрбум төгрөг/
  • Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 51 сая төгрөгийн хадгаламж

Түүний улс төрийн замналыг эргэн сануулбал,

Хоёр жилийн өмнө МАХН МАН-тай нэгдэхдээ намын албан тушаалд 30 квот авахаар тохиролцсон.  Эл тохирооны дагуу  НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 16 хүнээ оруулжээ. Тэдэн дунд  “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал нарын “баян айлын эрх” хүүхдүүд орсон.

Харин тэдний нэг  "Магнай трейд" ХХК, "G mobile" ХХК-ий өв залгамжлагч Г.Дашням.

Гэхдээ  баян айлын хүү, хунтайж, ер нь хэн ч сонгогдох эрхээ эдэлж болно. Гагцхүү Г.Дашням анх МАН-д орохдоо зөв замаар элссэн үү? гэдэг нь шүүмжлэл мөн дагуулсан.

Учир нь 2021 оны намар Г.Дашням гэнэт л МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ы Дэд Ерөнхийлөгчийн суудалд тухлаад суужээ.

Ингэхдээ ямар нэг анхан шатны намын үүрт ганц ч өдөр ажиллаагүй, тэр бүү хэл намд элсэх өргөдөл МАН-ын дүрмийн дагуу өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Харин МАХН-ын 30 хувийн квот гэгчээр МАН-д "тооноор орж ирсэн нь" энэ аж.

Хачирхалтай нь Г.Дашням МАХН-д ч мөн гишүүн байгаагүй бөгөөд тус намын байрыг ч хаана байдгийг бараг мэддэггүй байсан гэх. Өөрөөр хэлбэл Г.Дашням  улс төрийн "А" ч мэдлэггүй гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
5
656693
9 эможи

Guest
2024-06-23 21:51
Өлөн бацаан төрд гарвал идэж уух гээд л чичирнэ. Холимон тулааны тэмцээн дээр шагнал гардуулна гэж гарч ирчээд G-mobile -ийн дугаар бэлэглэе гээд дахин дахин орилоод байхад нь өмнөөс нь үнэндээ ичиж билээ. Ингэж булайгаа чирж байхаар хүнээс зээлээд ч болтугай 100 цаас өгчихгүй дээ л гэж бодож суусан даа. Овоо мөнгөтэй мөртлөө гуйлгачин сэтгэхүйтэй банди байсан байна.
Зочин
2024-06-23 19:48
Ха ха 10 тойрогт МАН гарлаа юу
Зочин
2024-06-23 11:51
Учралд хэдэн цаас хатгуулсан л гэсэн. Учралч янхан болж дээ
Зочин
2024-06-22 15:03
МАН гэж бутэхгуй этгээдуудийн цуглуулга!!!
Иргэн
2024-06-22 12:43
МАН яаж тархи нь эргэхээрээ ийм хүмүүсийг нэр дэвшүүлдэг юм болоо. МАН-ын нүдэнд мөнгөнөөс өөр үнэт зүйл ҮГҮЙ бололтой. Улс орны минь хувь заяаг иймэрхүү хүмүүс удирдана гэхээр л Үр Хүүхдүүддээ ийм нийгэм бүтээж өгч байгаадаа маш их харамсч байна.
Зочин
2024-05-28 09:32
medee ni ch ter commentuud ni ch ter bvr neg har mass har pr
Zochin
2024-05-25 00:57
Songohgui
Huurhii ( MAN - nam Dampurch baigaa. Bainduu )
2024-05-22 01:44
Ene Yag Odoo nuguu Kazakhstaniin Saidiin Aluurchin Saidiin yag Araasn Yavaj buy Zaluu shuu ! Estoi evgui Zaluu shuu !
Ene Yag odoo Kazakhstaniin Saidiin - Araasn Yavaj buy Zaluu !
2024-05-22 01:38
MAN -nam Estoi balarch baigaa yum baindaa ! Naiz Huuhenuudee Zodoj Tamaldag ! Miiss ohidoo. Zodoj Tamaldag !
Зочин
2024-05-21 18:15
МАН ч байдаг хэдэн өлөн хулгайч луйварчид дээрээ нэмээд л үнэнхүү цайрч байна дөө
Энэ баян айлын бацааныг ингэж эрхлүүлэхгүйэ.
2024-05-21 16:45
Энэ баян айлын бацааныг ингэж эрхлүүлэхгүйэ. Чингэлтэй Сүхбаатарын сонгогчид хэрсүү дээ
zochin
2024-05-01 13:21
энэ тэнэг бүдүүлэг,ямар ч мэдлэгггүй нөхөр МАН-ын гишүүн юм уу.Энэ нам ч боловсон хүчингүй болсон юм байна даа.Сонгуульд энэ янзаараа бол явахгүй юм байна аа.хөөрхий
Зочин
2024-05-01 10:14
Санаа гэж чинжүү Сахал гэж туужуур болсон нөхөр байна.
keyboard_arrow_up