МАН-аас урваж Шинэ намаас дэвшихээр болсон дэд сайд асан Ж.Цолмон гэж ХЭН БЭ МАН-аас урваж Шинэ намаас дэвшихээр болсон дэд сайд асан Ж.Цолмон гэж ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-аас урваж Шинэ намаас дэвшихээр болсон дэд сайд асан Ж.Цолмон гэж ХЭН БЭ

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгуульд горлогчид ч амь орж эхэлсэн. Тэднийг нэг нь нэгэн үед  МАН-ын генсект хүртэл нэр дэвшиж, намынхаа буянаар сайд, дарга болж явсан одоо ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмон.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон МАН-ын гишүүнчлэлээсээ өнгөрсөн жил гарч, Шинэ намын дэд даргаар томилогдсон. МАН түүнийг хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилж байсан ч тэрбээр Шинэ намын жагсаалтаар гишүүн болохоор жилийн өмнөөс бэлтгэлээ базаагаад буй.

 Тэрээр хэвлэл мэдээллийнхэнд "Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу" гэх агуулга бүхий яриа өгч харагдана.

Arslan.mn

Түүний хувьд С.Баяр, С.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байгаад  МАН-аасаа гараад зогсохгүй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын дэд даргаар сонгогдсон.

Намынхаа ивээлд дор хэсэг намирж ЭМЯ-ны дэд сайдын албан тушаалд очиж олны эгдүүцлийг хүргэж байсан бол хэсэг хугацааны дараа дахиад л гарч ирэн АШУИС-ын захирлын суудалд хэл амтай тухалсан бүсгүй.

Тодруулбал,  2019 онд АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь тогтоогдсон. Ийнхүү АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон шүүх дээр ялагдаж,  ажлаа хүлээлгэн өгөхөөс аргагүй болсон байдаг.

Arslan.mn

Тэрээр үүгээр ч зогсоогүй тухайн үед АШУИС-ын “Холл” хэсэгт “Circle K” сүлжээ түргэн хоолны газар нээж шүүмжлэлд өртөөд авсан.  Тэрхүү сүлжээ газрыг нээсэнд шүүмжлэлтэй хандаж сошиалд жиргэсэн сургуулийнхаа хүндэт багшийг ажлаас халж, эрх мэдлээрээ далайлган багш, ажилчдын үг хэлэх эрхийг боон суудаг гэх яриа ч их гарсан.

Мөн тухайн үед тэрээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж намдаа олон жил зүтгэсэн юм чинь яагаад дарга болж болохгүй гэж гэх мэтээр ярьсан нь намын нөхдийг нь өөрийнх нь эсрэг тавьсан байх гэх яриа ч бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
656697
2 эможи

Багш
2024-05-29 13:02
АШУҮИС-ийг жинхэнэ утгаар нь самраад явсан бохир авгай, бүх талаараа. Нууц амраг нь гэж яригдаад байсан Лхагва хэн ч билээ нэг нөхөр өрөөнд нь байрлаад л зөв шаардлага тавьсан багш ажилчдыг халах тушаал гаргуулж орчин цагийн хэлмэгдүүлэлт хийгээд явсан. Энэ хууль бус үйлдлийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй, сайд Цогзолмаа, захирлын үүрэг гүйцэтгэгч байсан Цолмон ч тэр. Бас хуулийн зөвлөх Зоригтбаатар гэгч айлган сүрдүүдэгч…… гээд л сургуулиар дүүрэн намын цүнх баригч, бөгс долоогчид….. одоо ч үргэлжилсээр…… нэг л өдөр элгээрээ хэвтэх байх даа. Одоогийн захирал нь дандаа худал хэлж, гоёчлоно…..
Зочин
2024-05-29 11:01
Албан тушаал эрх мэдэл гэдгийн төлөө яахаас ч буцахгүй донтдог юм байна Үзэл бодолдоо үнэнч биш гуйваж дайвж тавьтаргүйг нотлож байгаа хэлбэр мөн
Зочин
2024-04-30 21:54
Яасан их шоуддаг юм бэ?!
Зочин
2024-04-30 14:16
өө энэ авгай эгч гарна шүү бтаараа
keyboard_arrow_up