БЗС, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүн Б.Саранчимэг Говийн бүсэд НЭР ДЭВШИХ эрхээ авлаа  БЗС, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүн Б.Саранчимэг Говийн бүсэд НЭР ДЭВШИХ эрхээ авлаа 
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БЗС, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүн Б.Саранчимэг Говийн бүсэд НЭР ДЭВШИХ эрхээ авлаа 

2024 оны 5 сарын 22

Arslan.mn

Нам, эвслүүд энэ сарын 20-ны өдөр  2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговьд Б.Саранчимэг нэр дэвшихээр болжээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон, БЗС, ЖДҮ-д нэр холбогдсон Б.Саранчимэг нь парламентад гурав дахь удаагаа сонгогдохоор говийн бүсэд нэр дэвших эрхээ ийнхүү авлаа.

Б.Саранчимэг гэж хэн бэ

Анх ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан, техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр хожим МУИС-ийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээс төгссөн юм. Мөн Б.Саранчимэг гишүүнийг “Мон Уран”-ы гэгдэх Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдгийг нь хүмүүс өдгөө сайн мэддэг болсон байх. Эгч дүүс ээлжлэн УИХ-д сонгогдож, нэг нь сонгогдохгүй тохиолдолд нөгөөх нь эсрэг намаас нь сонгогддог билээ.

Arslan.mn

Мөн Б.Саранчимэг гишүүн нь сүүлийн жилүүдэд  хэд хэдэн  асуудалд нэр холбогдоод амжсан нэгэн.  Тухайлбал,

Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Гавайн их сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж төгссөн ч тус зээлээ төлөлгүй явсаар, түүний авсан 32,580 ам.долларын зээл чөлөөлөгдсөн гэх мэдээлэл бий. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл, тэрбээр 110 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.

Энэ талаар БЗС-ийн Ажлын албаны дарга Д.Гарди  "Миний мэдэж байгаагаар чөлөөлөгдсөн, эргэн төлөлтөө хийсэн, одоо гэрээнийхээ дагуу эргэн төлөлтөө хийх гэж байгаа гишүүд цөөнгүй бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн зээл чөлөөлтөд орсон" гэх тайлбарыг өнгөрсөн онд өгч байсан.

Мөн Б.Саранчимэг гишүүн өөрийн дүү Б.Наранхүүтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльтейр сентр ХХК-д” 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийнн зээлийг ЖДҮХС-аас гаргуулан өгсөн гэх баримт юм.

Энэ талаар Б.Саранчимэг гишүүний төрсөн дүү УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү “Би дүүгийнхээ ЖДҮХС-гаас авсан зээлийг нь төлчихнө. Бас дүүдээ хоёр тэрбум төгрөг нэмж өгнө” хэмээн их хурлын танхим дотроос мэдээлж байсан удаатай.

Ямартай ч УИХ-ын суудалд заавал гэр бүлээс нь хэн нэгэн нь суух ёстой мэтээр аашилдаг тус гэр бүлээс энэ удаад дүү Б.Наранхүүгээ өнжүүлэн, эгч Б.Саранчимэг нь МАН-аас говийн бүсэд нэр дэвших нь.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
657105
2 эможи

Зочин
2024-05-24 02:20
Манай говийнхон сонгоноо хөөрхий.. Миний _говийн ганц эмэгтэй гээд л ... Гэхдээ Г.Мөнхцэцэг яруу найрагч хамт байвал бас төвөгтэй . хэнийг нь гомдоох билээ гэж нэг асуудал үүсэх байх. Энгэ бол сонгогчдын л эрхийн асуудал юм даа...
Зочид
2024-05-23 08:42
Охин алга болоход энэ хүмүүсээс хамгийн их үлгэр дууриалал болсон хүн бол Б Дэлгэрсайхан мөнгө өгч ажлыг шуурхай болгосон юм. Б.Саранчимэгийг сонгохоор Г Мөнхцэцэгийг сонгосон нь илүү тохиромжтой юм.
Зочид
2024-05-23 08:35
Б.Саранчимэг чи өмнөх сонгуульд БЗД-ээс сонгогдож энэ дүүргийн ард түмэнд юуч өгч байгаагүй, тийм учраас өөр газар луу явж бна. Чиний дүү Б.Наранхүүгээс болж дэлбэрэлт болж 207 -р байр тэр чигээрээ байхгүй болж тэнд байсан 62 гэр бүл амьдрах газаргүй болж байхад та яагаад заавал нэр дэвших гээд байгаа юм бэ!!! Дүүтэйгээ нийлээд бидэнд амьдрах байр олж өгөх хэрэштэй
Зочин
2024-05-23 08:31
3 шатны шүүхээр ял авсан Баярцогт нэр дэвшиж байхад яагаад болохгүй гэж
keyboard_arrow_up