АН-ын нарийн бичгийн дарга Н.Гансүх, МАН-ын жагсаалтын нэгд бичигдсэн Г.Лувсанжамцыг мэтгэлцээнд дуудлаа АН-ын нарийн бичгийн дарга Н.Гансүх, МАН-ын жагсаалтын нэгд бичигдсэн Г.Лувсанжамцыг мэтгэлцээнд дуудлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын нарийн бичгийн дарга Н.Гансүх, МАН-ын жагсаалтын нэгд бичигдсэн Г.Лувсанжамцыг мэтгэлцээнд дуудлаа

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан билээ.

Тус намаас жагсаалтаар нэр дэвшигчдийг Токиогийн их сургуулийн докторант Г.Лувсанжамц тэргүүлсэн билээ.

Тэгвэл түүнийг Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх мэтгэлцээнд дууджээ.

Энэ талаар тэрбээр "Намайг Норовсамбуугийн Гансүх гэдэг 34 настай, 3 хүүхдийн аав, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын доктор зэрэгтэй (Ph.D), Ардчилсан намын Нарийн бичгийн дарга албан тушаалтай жирийн нэг залуу хүн.

Монгол ардын нам хэмээх 104 жилийн түүхтэй намын бодлогоор дэвшүүлж УИХ гишүүн шууд болох гэж буй танд баяр хүргэхийн зэрэгцээ Монголын ард түмэн залуучуудаас сурч мэдсэнээ хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэл хийхийг итгэж хүлээж буйг давхар хариуцлагатайгаар сануулж байна.

Залуу хүн учраас нэгнээ харлуулж худлаа гүтгэх гэсэнгүй. Япон улсад сурч мэдсэн мундаг мэдлэг боловсролтой таныг "цэнхэр дэлгэц"-ээр Улаанбаатар хотын асуудал дээр шийдэл бодлого ярьж нээлттэй мэтгэлцэхийг урьж байна. Хүлээн авна гэдэгт итгэж байна. Нуугдаж суух биш хамтдаа гарц шийдэл ярилцъя.

Мэтгэлцээн болох газар тавдугаар сарын 24-26-ны хооронд таны хүссэн цагт, телевизэд шууд мэтгэлцье" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657130
4 эможи

9 буудуулсан чоно
2024-05-26 12:03
Залуусд хандаж хэлэхэд амаараа юу ярьж хэрэлдэж уралдах нь яах вэ ? Гарч ирсэнийхээ дараа нэгнийхээ хүүхдэдээ өгөх гэж байсан талхыг ньбүү булаагаарай зөвийг дэмжиж амьдарах нь чухал шүү. Яг одоо та нарын толгойд хий хоосон цээжлүүлсэн мунхаглал үүсчихсэн байгаа учир мэтгэлцэх хэрэггүй .
Зочин
2024-05-24 19:17
МАН-ын залуус ч дээ, нэг л хуурамч!
keyboard_arrow_up