УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтын 31-т орсон Балетчин Д.АЛТАНХУЯГ гэж ХЭН БЭ
2024 оны 5 сарын 24
МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчдийн жагсаалтын 31 дүгээрт Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг бичигджээ.
Тэрбээр дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулсан балетчин. Харин энэ удаа улс төрд хүч сорихоор шийдсэн бололтой.
Д.Алтанхуяг нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гэж ХЭН БЭ
- 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.
- 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн
- 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцалцсан.
- 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан
- 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан
- 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.
- 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн
- 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
1
657131
5 эможи
Зочин
2024-05-27 08:37
МАН болье!!!
Zochin
2024-05-27 08:08
Uls tur bol bujigchid hiih ajil bish shuu
Зочин
2024-05-25 14:06
Баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
Гэвш нар
2024-05-25 08:02
Сонгоно шдээ ямар чам шиг ямааг сонгож бгаа биш!!!
Зочин
2024-05-24 13:42
Хэн дуртай нь дэвшдэг нийгэм болж дээ. Та нарыг сонгох сонгогч олдохгүй нь. Балетдаа л хувь нэмрээ оруул.
ИРГЭН
2024-05-24 13:09
Энэ хүүхэд бүжгээ хийсэн нь дээр байх гэж бодож байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: