Оффшорт данстай байсан Д.Цогтбаатарт УИХ-д суух эрх бий юу Оффшорт данстай байсан Д.Цогтбаатарт УИХ-д суух эрх бий юу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Оффшорт данстай байсан Д.Цогтбаатарт УИХ-д суух эрх бий юу

2024 оны 6 сарын 07

Arslan.mn

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас 2016 онд оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг мэдээллэж байв. Үүний зэрэгцээ Панамын материал олонд бүрэн эхээрээ цацагдахаас хэдхэн цагийн өмнө зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, Д.Батбаяр нарыг нууц данстай гэж мэдээлсэн.  Гэтэл Монгол Улсын нэрээр илэрсэн оффшорчдын дунд тэдний нэр байгаагүй. Гэхдээ энэ оргүй мэдээлэл биш байв. 

Учир нь Д.Цогтбаатарын хувьд оффшор бүсэд нэгэн цагт данстай байсан. Үүнийгээ тэр өөрөө хэлсэн. Д.Цогтбаатарын тухайд Голландад оффшор компанитай “Оюутолгой”-н Австрали талын захирлыг томилох хүртэл Монголын талаас төлөөлөл болж, нэрээ бүртгүүлж байсан гэнэ. Тухайн үедээ 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд уг компаниас гарсан гэж мэдэгдсэн. 

Ямартай ч тэр оффшор дансанд нэгэн цагт мөнгөө хийж, өөрийн биеэр нэрээ бүртгүүлж явсан болж таарав.

Сандал ширээтэйгээ зууралдан улайран сонгуульдаж буй Д.Цогтбаатар сайдыг нэг намынх нь нөхөр Т.Аюурсайхан гишүүн “Оффшор дансан дахь мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарла, УИХ-ын гишүүнээс татгалз” хэмээн “улалзтал” хэлж байсан бичлэг интернэтэд бий. 

Харин Д.Цогтбаатарын нэр холбогдсон дуулиан үүгээр ч дуусахгүй. Учир нь 2019 оны эхээр Истанбул дахь дэд Консул Н.Баттүшиг, Д.Цогтбаатарын жолооч  С.Эрдэнэбаяр нар Герман руу 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан байдаг.

Н.Баттүшиг бол Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн нь аж. 

С.Эрдэнэбаярын тухайд аль 2009 онд Д.Цогтбаатар Гадаад яамны ТНБД-аар томилогдохдоо өөрийн жолоочоор сонгон нөхөрлөж эхэлсэн байдаг. С.Эрдэнэбаяр Д.Цогтбаатарын 
•    2010.07.28-ны Б/172 тоот тушаалаар Торонтод, 
•    2010.12.31-ны өдрийн Б/412 тоот тушаалаар өөрийнх нь жолоочоор, 
•    2011.03.18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Лондонд, 
•    2017.08.07-ны өдрийн Б/106 тоот тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолоочоор, 
•    2018.08.14-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий Консулын газарт жолоочоор тус тус томилогдож байсан жагсаалтыг тухайн үед хэвлэлүүд дэлгээд авсан. 

Мөн Германчууд С.Эрдэнбаярыг 6 удаа нутагт нь хар тамхи тээвэрлэн орсныг илрүүлсэн байдаг. Энэ үеэр дэд консул Н.Баттүшиг “Энэ хар тамхи монголын Засгийн газрынх” гэж мэдэгдсэн нь тархи ажиллуулж байв тухайн үедээ. 

Нээрээ ч Д.Цогтбаатар оффшорт данстай нь илэрч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй баларч байсан ч цагийн аясаар мартагдах тийшээгээ ханджээ.  Гэхдээ бид мартаж болохгүй...

Эргэн сануулахад, 2021 оны 1 дүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс дунд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа Эрүүл мэндийн сайдад нэр дэвшихээр яригдаж байв. Эрүүл мэндийн яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Эмнэлгийн тусламжийг удирдах газарт албаны дарга, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн тэргүүн, 2010 оноос Интермед Сентер ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан мэдээлэл бий.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657387
1 эможи

keyboard_arrow_up