Өмнөговийн Ө.Золбаяр гэж ХЭН БЭ Өмнөговийн Ө.Золбаяр гэж ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговийн Ө.Золбаяр гэж ХЭН БЭ

2024 оны 6 сарын 15

Arslan.mn
Монголчууд усыг “Чандмань эрдэнэ” хэмээн дээдэлдэг. Үүний утгыг хамгийн сайн мэддэг, үнэ цэнийг нь мэдэрдэг хүмүүс бол говьчууд. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт говийн бүсийн хөгжлийн талаар тусгахдаа усны бодлогыг чухалчилсан байна. Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот, Орхон Онги гол төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барих ажлыг нэн түрүүнд онцгойлов. Дээрх төслүүдийг жинхэнэ ажил хэрэг болгож, говьд ус залж ирүүлж чадах, Өмнийн говийн нэгэн залуу МАН-аас говийн бүсийг хамарсан долоодугаар тойрогт нэр дэвшээд буй “Манай говийн долоо” дотор багтсаныг эрхэм сонгогчид анзаарсан биз ээ. Бүр уг судраараа усжуулах ажил эрхэлж явсан инженерүүд, тийм л удмыг залгамжлагч. Түүний өвөө, Байгаль орчны гавьяат ажилтан, геофизикийн инженерМ.Сүрэнхорлоо, эмээ Д.Гэрэл, аав С.Өлзийбаяр нар нь бүгдээрээ усны хайгуул, усжуулах ажилд зүтгэж ирсэн хүмүүс юм. Тэр бол Өмнөговийн Ө.Золбаяр.

Хэвлэлийн Золбаяр

Түүнийг олонх нь ТМ телевиз, Ийгл телевизийн сэтгүүлч, улс төрийн тоймч Золоо, Монгол Улсын Ерөнхий сайдын, өдгөө бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хэвлэл, мэдээллийн албаны дарга, ерөөсөө л сэтгүүлч гэж ойлгодог. Хэрэг дээрээ Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч гэдэг бол Засгийн газраас гаргасан бүх шийдвэр, хэрэгжүүлж гүйцэтгэж буй үйл ажлыг уншиж судалдаг, мэдээ, мэдээллийг нь боловсруулж, хянаж иргэд, олон түмэнд түгээн хүргэдэг хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хэвлэл, мэдээллийн албаны дарга ч ялгаагүй. Улс орноо гадаад оронд төлөөлдөг тэргүүн дипломатч, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал зэрэг амин чухал салбарыг хамарсан шийдвэр гаргадаг Төрийн тэргүүний бүх зарлиг, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх үйл ажиллагааг судалж, Монгол төрийн нэг номерын эх сурвалж болох мэдээ, мэдээллийг гадаад, дотоодод хянан түгээдэг маш хариуцлагатай нарийн ажил. Эдгээр ажлын онцлогоороо Ө.Золбаяр аль хэдийн том улс төрийн хүрээний хүн болсон юм.

Инженер Золбаяр

Нарийн дээрээ тэрбээр эзэмшсэн мэргэжлээрээ цахилгааны системийн инженер, хэрэгжүүлэхээр зорьж яваа ажлаараа бол говийн усны талаар тод дуугарч буй нэгэн. Инженер хүний ухаан, сэтгэлгээгээр улс орныг авч явдаг амьдралын хууль бий.

Ө.Золбаяр зөвхөн өнөөдөр ус гэж дуугарч байгаа хэрэг биш. Олон жилийн урьдаас удам судар, өвөг дээдсийн өлгий болсон говь нутгаа, Өмнөговь аймгаа хэрхэн усжуулах, яавал хангайгаас говьд ус залж ирэх талаар сэтгэл гаргаж, өмнө нь төр, засгаас боловсруулаад байсан ч хөрөнгө мөнгөний боломж зэргээс шалтгаалж саатсан төсөл хөтөлбөрүүдийг  гацаа саадаас хэрхэн гаргах вэ хэмээн эрдэмтэн судлаачидтай ярилцаж хэлэлцэж ирсэн байдаг. 

Зүгээр ч нэг яриа, хэлэлцээ төдийг хийгээд суусан хэрэг биш л дээ. Тэднийх таван сайхан хүүхэдтэй айл, гэр бүлээрээ олон олон мод тарьжээ. Мод усны эх болдог, модтой газар ус тогтдог. Мод бол усны ундаргыг баригч, хамгаалагч болдог гэдгийг бид бүгд мэдэх хойно. Бүр УИХ-д нэр дэвших тухай сураг ч үгүй байхад Ө.Золбаяр говь нутгийг усжуулах, ойжуулах ажлыг төрийн бодлогын хэмжээнд хүргэхийн төлөө чармайсан, тэр хэрээр санаачилга, хариуцлага гаргаж ажиллаж яваа залуу.

Тэрбээр цахилгааны системийн инженерийн хувьд Тавантолгойд ДЦС барих, мөн тэнд Үйлдвэрлэл технологийн парк байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчноор нь хангахын төлөө говьчуудаа төлөөлөн зүтгэх нь ч бас гарцаагүй. Таньж мэддэг, хамтарч ажилладаг  хүмүүсийнх нь дүгнэдгээр Золоо зорьсон л бол хэрэгжүүлдэгхүн билээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657520
1 эможи

Ulsaa Tonon Dereemdeg Namiig , Songoh Herge baina u da !
2024-06-17 12:09
Ene Aluurchin , Dereemchiin , Hulgaach , Ard - irgedee Tonon Dereemdeg Namiig - Songoh Herge baina u ? da
Ard - irgedee Tonon Dereemdeg , Business - iigen Bulaadag Nam ! ( MAN - nam )
2024-06-17 11:58
Aluurchin, Dereemchiin, Hulgaach iim Namaas yu Yamar yum Hyleej suuh ve ? Ulsaa Dampurchaad , Ulsaa Tonon Dereemchiidiig , Songoj Bolohgui shuu !
MAN - Ene namiig Songoh Herge baina u da !
2024-06-17 11:48
Mongol Ardiin Nam " Odoo Tanar Bolon ! Aluurchid , Dereemchiin , Hulgaach , Naraas Salyaa!
keyboard_arrow_up