Б.Жаргалсайхан: Нэгнийхээ үхлийг ашиглаж, сонгуульдахаа болиоч, АН-ынхаан! Б.Жаргалсайхан: Нэгнийхээ үхлийг ашиглаж, сонгуульдахаа болиоч, АН-ынхаан!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жаргалсайхан: Нэгнийхээ үхлийг ашиглаж, сонгуульдахаа болиоч, АН-ынхаан!

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан харамсалтай хэрэг гарсан

Тэгвэл энэ талаар БНН-ын дарга, УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшигч Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Өвөрхангай аймгийн Сант суманд архидан согтууралтын улмаас үүссэн маргаан зодооны уршгаар хүний амь хохирсонд бид маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

Харин энэ харамсалтай явдлыг Ардчилсан намынхан сонгуулийн ТҮЗ хөзөр болгон шүүрч аваад шаазгай шиг шаагилдаж, хэрээ шиг гуагачиж улс төрийн захиалгат аллага хэмээн буруу төөрөгдүүлж хүмүүсийг өдөөн хатгаж, ашиглаж байгаа нь ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна шүү.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, амь хохирогч хоёул худ ураг хүмүүс байсан гэнэв. Ер нь хөдөө орон нутагт намын талцал хуваагдал, архины солиорол ямар аюулын хэмжээнд хүрсэнийг харж байгаа биз? Хашаа, хашаагаараа намаас болж хагаралдана. Айл, айлаараа намаас болж талцана. Авгай нөхрөөрөө намаас болж сална. Нэгнийхээ амийг хөнөөнө. 

Энэ үхэл хагацал, өнчрөл нь намчирхлын туйл болсон системийг засаж сайжруулах тод сануулга шүү. Даанч сонгуулийн санал авахад нөлөөлөх нэг удаагийн хэрэгсэл болгон хандаж байгаа нь туйлын харамсалтай.

Цаашдаа тал, талдаа уур омгоо дарж, архидалтаа больж эв түнжингээ эрхэмлэж, асуудлыг нударгаар биш ухаанаар шийддэг болмоор байна дүү нар минь. Дараа үедээ зөв үлгэр дууриалал болцгоо л доо. Монгол хүн бүхэнд С.Зоригийн хэлсэн саруул ухаан байгаа. Ардчилсан нам үүнийхээ оронд өнөөдөр хөшөөг нь өөрсдөөсөө хулгайлж, газрыг нь нууж зарсан С.Зоригийнхоо үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалж дэлгэрүүлэх зүйл ярихад л та нар сонгогчдоос оноо авах байсан шүү. Нийгмийг анархизмрүү турхирч байгааг иргэд ялгаж салгадаг болсон. Сонгуульд эрдэнэт хүний амь нас хохирсон гашуудлаар шоудаж биш бидэн шиг улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлогоор өрсөлд. Бүгд Найрамдах Намын хувьд бол намтай биш, 1990 оноос хойш Монгол улсыг гамшгийн хэмжээнд хүргээд байгаа “АРХИДАЛТ”-тай хамгийн түрүүнд тэмцэх чухал байна. Энэ бол бодлого юм!!!" гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657555
2 эможи

Зочид
2024-06-18 23:59
Б.Жаргалсайхан зөв хэлж байна. БНН-нд амжилт хүсэж сонгуульдаа сайн оролцоорой гэж хүсэж байна.
Зочин
2024-06-18 19:54
Больцгоо АН_ЫНХАН. ХҮНИЙ ҮХЭХ ЦАГ НЬ БОЛООД ҮХЭХ ГАЗРЫНХ НЬ ШОРОО ПУР ХИЙСЭН БОЛ ХААНА Ч ЯАЖ Ч ҮХЭЖ БОЛНО БИТГИЙ ДУР ДУРААРАА СОЛИОРЦГООГООД БАЙ АН-ЫНХАН АРАЙ УВАЙГҮЙ ХҮМҮҮС ВЭ ТА НАР ЧИНЬ. ДАРГА НЭРТЭЙ ТЭНЭГ ГИШҮҮД НЭРТЭЙ ЭРВААГУУДБОЬЖ ҮЗ
Зочин
2024-06-18 19:09
Жагаа зөв хэллээ
Зочин
2024-06-18 18:18
Хүний амь үрэгдсэн байхад тэгээд таг чиг чимээгүй х ёстой юу. Тэгвэл намынх нь хүн амь үрэгдчихээд байхад АН дуугарсангүй хөгийн новшийн гээд зүхэх хүн л дээ энэ.
Зочин
2024-06-18 16:53
Еерее дут!!!
Зочин
2024-06-18 11:20
Жагаа зөв хэлжээ. Өөрсдөө нийлж архидаад л агсамнаж зодолдсон бололтой. АН-ын дарга нь бүх юмыг улс төржүүлж МАН-ыг муу хэлээд байхаар гишүүд нь дагаад тэгж л улс төржиж муу хэлэх юм байх гээд байх шиг байна. Юу хийснээ,юу хийхээ л яриа ч дээ. Муу хэлсэн хүнд Монголчууд дургүй шүү. АН бүр ч арчигдаж магадгүй шүү. Бүү муул ард түмэн өөрсдөө бүхнийг ойлгож байгах. Энэ харамсалтай хэрэг болсонд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж байна.
Otgoo Otgoo
2024-06-18 10:40
Vnen shvv negniihee vheliig ashiglaj songuulidaa bolison deer shudargaar orsoldson deer bhaa
Зочин
2024-06-18 10:20
Amjilt
Mgoo
2024-06-18 10:18
хүний алтан амь хөнөөтөлөө тэмцдэг болчих гэж түмний нүдэн дээр хүн алж байгаа хүмүүс нүдний далд бол юу ч хийхээс буцахгүй юм байна л даа
Lkham
2024-06-18 09:57
Amjilt
Lkham
2024-06-18 09:57
Amjilt
keyboard_arrow_up