Г.Сайханбаяр: Монгол цэрэг, эцэг хүний хувьд харамсаж, ёс зүй жудаг сахиж сурталчилгаагаа одоохондоо зогсоосон Г.Сайханбаяр: Монгол цэрэг, эцэг хүний хувьд харамсаж, ёс зүй жудаг сахиж сурталчилгаагаа одоохондоо зогсоосон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Сайханбаяр: Монгол цэрэг, эцэг хүний хувьд харамсаж, ёс зүй жудаг сахиж сурталчилгаагаа одоохондоо зогсоосон

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тусгаар тогтнолын ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд эрдэнэт хүний амь нас эрстсэн явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсаж байна. Монгол хүний жудгийг баримталж сонгуулийн сурталчилгаагаа одоогоор зогсоод байгаа.

Гэтэл Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч Д.Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг өөрсдийн улс төрийн өчүүхэн зорилгодоо ашиглаж байна. Ийм ёс жудаггүй үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Би энэ асуудлыг хууль хяналтын бүх шатны байгууллагад тавина гэдгээ мэдэгдэж байна.

Д.Ганбаатар, Л.Гантөмөр нартай хаа байгаа газар нь олон түмний нүдэн дээр нүүр тулан уулзахад бэлэн байна.

Нэр дэвшигчийг нас барсан, ял шийтгүүлсэн хоёрхон тохиолдолд эгүүлэн татах хуультай. Тиймээс намайг эгүүлэн татах асуудал яригдахгүй.

Би сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, өрсөлдөөд явна.

Энэ хэрэгт холбогдсон хүн миний нэр дээр бүртгэгдсэн ухуулагч юм билээ. Тийм учраас АН-ынхан над руу хандаад байгаа байх. Би тэр хүнийг огт танихгүй. Таних боломж байхгүй." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657568
0 эможи

Зочин
2024-06-21 09:05
Энэ хүн хүн явуулаад амтйг нь хороолгоогүй биздээ. Зөв буруугий нь ялгаж салгавал зүгээр юм биш үү. АН нам улс төржүүлэхээ больсон нь дээр дээ. Бүх нэр дэвшигчийг нэрий нь татуулаад өөрсдөө гарах юм уу. Хамгийн арчаагүй санаа байна даа. Сайханбаярт амжилт хүсье
Оч
2024-06-20 10:15
Схнбаяр буруугүй юм бна МАН харалган юм
Зочин
2024-06-18 14:35
Цэргийн хиймор гутаасан новш болио. Зайл.
keyboard_arrow_up