Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж АН-ын гишүүд жагсаж байна Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж АН-ын гишүүд жагсаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж АН-ын гишүүд жагсаж байна

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр намынхаа байрны өмнө жагсаж, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтаас нэрээ татахыг шаардаж суулт хийж эхэлжээ.

Тэд намын даргыгаа нэрээ таттал суулт зарлана гэдгээ мэдэгдлээ. Ардчилсан намын жагсаалтын эхэнд намын дарга Л.Гантөмөр байгаа юм.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат энэ үеэр: "Сонгуулийн сурталчилгаа талдаа орж байна. Гэтэл АН ялалтаа зарчихлаа гэж гишүүд бид хардаж байна. Уг нь энэ сонгуулиар АН ялах боломж байсан. Гэтэл намын дарга Л.Гантөмөр эрх баригчдад зарчихлаа. Манай намын сонгуулийн штабт МАН-ын дарга ирээд нууц уулзалт хийчихлээ. Хоёр намын дарга хоёулхнаа ямар ч протокол, тэмдэглэл байхгүй уулзлаа. Хэрвээ энэ уулзалтыг хийх гэж байсан бол хоёр намаас хоёр талаас ажлын хэсэг гаргаад ярих асуудлаа ярилцах байсан.

Хоёр намын даргын уулзалтаар хамтарсан Засгийн газар байгуулна гэсэн асуудал яригдсан гэсэн мэдээлэл ирсэн. АН-ын дарга эрх баригч нарт буугаад өгчихлөө.

Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Ардчилсан нам байхгүй болчихвол ардчиллыг хэн хамгаалах вэ” гэв.

Мөн тус намын гишүүд боловсролын зээлийн сангаас охиндоо зээл авч өгсөн Л.Гантөмөр намын жагсаалтын нэгт бичигдэх ёсгүй байсан. Намын нэрийг гутааж байгаа Л.Гантөмөр жагсаалтаас нэрээ татах ёстой гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657586
1 эможи

keyboard_arrow_up