Л.Оюун-Эрдэнэ: Г.Ганболд гишүүн Өвөрхангайд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулахад онцгойлон оролцсон Л.Оюун-Эрдэнэ: Г.Ганболд гишүүн Өвөрхангайд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулахад онцгойлон оролцсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Г.Ганболд гишүүн Өвөрхангайд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулахад онцгойлон оролцсон

2024 оны 6 сарын 22

Arslan.mn
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшигчдийн хамт Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Хангайн бүс нутагт түүх, соёл, эмчилгээний аялал жуулчлал хөгжих бүрэн боломж байгаа тул үүнийг дагасан эрчим хүчний найдвартай эх үүсвэр, авто замын бүтээн байгуулалтыг хийхээр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгаад байгаа юм. Тухайлбал Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.

Хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшигчдийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигчдийнхээ талаар сэтгэгдэл хэлсэн юм. УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигч Гочоогийн Ганболдын талаар Ерөнхий сайдын хэлсэн үгийг товчлон хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гочоогийн Ганболд нэлээн шазруун мөн шударга үнэний талд хатуу дуу хоолойтой зогсож чаддаг улстөрч. За тэгээд нэг зөрчихвөл өөрийнхөө үзэл санаанд хатуу зогсоод л байна. Гэхдээ тэр нь дандаа зөв байдаг. Болж байгаа, болохгүй байгаа зүйлийг хатуу хэлж чаддаг зоримог улстөрчдийн нэг бол манай Гочоогийн Ганболд гишүүн юм.

Тэр Оюутолгойн түр хороо, Нүүрсний түр хороо, мөн Авлигын эсрэг багц хуулиудын ажлын хэсэгт орж, үр дүн гаргаж ажилласан.

Манай Гочоогийн Ганболд гишүүн аж ахуйн ажилд их тийм мундаг хүн. Энэ нь Өвөрхангай аймагт хөрөнгө оруулалт хийсэн олон барилга байшин, ялангуяа мал аж ахуйн бүтээгдэхүүний чиглэлд оруулсан олон үйлдвэрүүдээс нь харагддаг.

Мөн  Г.Ганболд гишүүн бол инженер хүн. Инженер хүн болоод ч тэр юм уу юманд нарийвчилж ханддаг. Тийм учраас Г.Ганболд гишүүн энэ бүс нутагт бас их чухал хүн шүү. Хөдөлмөрч, амьдрал мэддэг, Гочоогийн Ганболд гишүүндээ алга ташиж урам өгөөд, өндрөөс өндөр саналаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Ганболдын сонгуулийн штаб

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657640
1 эможи

keyboard_arrow_up