Н.Алтаншагай ганцаарчилсан тоглолт хийж, багаа хаясан хэмээн  Л.Оюун-Эрдэнэ “загнажээ“ Н.Алтаншагай ганцаарчилсан тоглолт хийж, багаа хаясан хэмээн Л.Оюун-Эрдэнэ “загнажээ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Алтаншагай ганцаарчилсан тоглолт хийж, багаа хаясан хэмээн Л.Оюун-Эрдэнэ “загнажээ“

2024 оны 6 сарын 26

Arslan.mn
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас таван хүн нэр дэвшиж байгаа. Түүний нэг нь СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай юм. Гэтэл сонгуулийн сурталчилгааны 16 хоногт Н.Алтаншагай хувийн ганцаарлчилсан тоглолт хийж, дүүргийнхээ болон намын хүмүүсийг бусад нэр дэвшигч нартаа ашиглуулаагүй гомдол Ерөнхий сайд, намын даргын чихэнд хүрчээ. 

Ямар сайндаа л СХД-т болсон сонгуулийн нээлтийн арга хэмжээн дээр олон иргэдийн нүдэн дээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайзнаас үг хэлэхдээ Н.Алтаншагайд тусгайлан хандаж “та угаасаа нэгээр гарна. Багаа чирээд гарах нь чухал болохоос бусад дээрээ дөрөөлж ганцаараа гарах нь намын даргын тоглолт биш шүү” хэмээн үг дайжээ. 

Гэтэл Засаг ноён Н.Алтаншагай намын даргынхаа үгийг анхаарч авах нь битгий хэл намынхаа бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг мэдээг хүртэл тараагаад амжсан. Эрийн жудаггүй л гэдэг дээ энэ үйлдлийг Монголчууд. Н.Алтаншагай юуны учир П.Сайнзориг, Ч.Номин нарт хатуурхаж, тэднийг сонгогдо вий гэхээс айх болов. 

Аргаа бараад хоёр хоногийн өмнө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ утсаар Н.Алтаншагайтай яриад ганцаараа тоглолт хийгээд байвал улс төрийн хариуцлага хүлээлгэнэ шүү. Дахиж анхааруулахгүй хариуг чинь барина шүү гэж загнажээ. 

Одоо сонгуулийн дүнг л харах үлдлээ. Н.Алтаншагай хэнд нь найр тавьж, хэнийг нь өшиглөж, араар нь тавих нь уу харах л үлдлээ! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657729
1 эможи

Зочин
2024-06-27 17:14
Бусдад буруугаа чихэж, хов ярьдаг нэр дэвшигчид байна уу, засаг дарга бусдаасаа илүү танил байлгүй дээ
Baterааааа
2024-06-27 12:10
шаагаарай арслан лаларуудаа худал шаөхын
иргэд
2024-06-27 09:35
бүх засаг дарга нарийг бүү сонгоорой миний ард түмээн биднийг чаж шуу амьдруулсаар ирлээ
З
2024-06-26 23:59
Нам дагуул баяждаг гэдэг нь хэзэээ болих бол монголд өлөн пялдага лалрын хорчингуудл дээш явдаг болж
Лалрын сэтгүүлч нар жинхэнэ бузарууд
2024-06-26 18:32
Гөлөгнүүд шаахаа болиорой
keyboard_arrow_up