Д.Тогтохсүрэн тойроггүй ч томилгоогоор УИХ-ын тамгын газарт ажиллахаар болов Д.Тогтохсүрэн тойроггүй ч томилгоогоор УИХ-ын тамгын газарт ажиллахаар болов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн тойроггүй ч томилгоогоор УИХ-ын тамгын газарт ажиллахаар болов

2024 оны 7 сарын 01

Arslan.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн дараа томилгоогооны асуудал яригдаад эхэлсэн. Тойроггүй гишүүд эхнээсээ албан тушаал, даргын сэнтий аваад эхэлсэн. 

Үүний нэг нь МАН-аас хангайн бүсэд нэр дэвшсэн Д.Тогтохсүрэн ялалт байгуулж, мандат авч чадаагүй ч намынхаа буянаар УИХ-ын тамгын газрын нарийн бичгийн даргаар томилогдохоор тохироо нь хийгджээ. 

Түүний хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар өнгөрсөн дөрвөж жил ажилласан ч хамгийн бөөрөнхий шийдвэртэй хүнээр тодроод авсан. 

Д.Тогтохсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хувьд : 

АТГ-аас гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт 2020 онд нийт орлого 128 сая 473 сая төгрөг, өөрийн орлого 50 сая төгрөг, гэр бүлийн орлого 77 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2022 онд нийт орлого 118 сая болж буурч, харин өөрийн орлого нь 50 саяаас 93  сая төгрөг болтлоо өсчээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2022 онд автомашингүй болсон. 2019 онд түүний Lexus RX-330 автомашин 79.8 сая /79,800,000/ төгрөгийн үнэлгээтэй байжээ.

  • Өөрийн орлого- 93,069,740 ₮
  • Гэр бүлийн орлого- 25,562,370 ₮
  • Суудлын жижиг машин байхгүй.
  • Нийтийн орон сууц 1ш- 800,000,000 ₮
  • Мал 60ш- 14,800,000₮   
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн- 5,468,670 ₮   
  •  Авлага- 250,000,000 ₮               

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657758
1 эможи

keyboard_arrow_up