ХҮН нам хамтарсан ЗГ-т орох эсэхээр хуралдаж байна ХҮН нам хамтарсан ЗГ-т орох эсэхээр хуралдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХҮН нам хамтарсан ЗГ-т орох эсэхээр хуралдаж байна

2024 оны 7 сарын 05

Arslan.mn

ХҮН намын Төлөөлөх зөвлөл яг одоо 15.30 цагаас хуралдаж байна.

Тодруулбал, ХҮН намаас ЗГ-т орох эсэхээ хэлэлцэж эцэслэх аж. 

Энэ удаагийн сонгуульд МАН 68 суудал авч, ялалт байгуулснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон хэдий ч УИХ-д суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН намуудад санал тавиад буй.

Өчигдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж, хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ. Харин ХҮН намын Төлөөлөх зөвлөл ийнхүү хуралдаж, хамтарсан Засгийн газарт орох эсэхээ шийднэ. Уг асуудлыг намын дүрмээр Төлөөлөх зөвлөлийн хурлаараа шийдвэрлэдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657843
0 эможи

keyboard_arrow_up