Ц.Элбэгдоржийн “Хамтарсан засаг“-т өгсөн зөвлөгөө! Ц.Элбэгдоржийн “Хамтарсан засаг“-т өгсөн зөвлөгөө!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдоржийн “Хамтарсан засаг“-т өгсөн зөвлөгөө!

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэж буй.

Тэгвэл энэ үед Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан "хамтарсан Засгийн газар юуг анхаарах ёстой" талаар зөвлөгөө өгчээ.

Тэрбээр  Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэлжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах болон ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөж хэрэгжүүлэх хариуцлагатай босгонд Монгол улс тулж ирэв. Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн анхааралд:

  • 1.Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн болгох. Иргэдээ эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцуулах, хөрөнгө орлогыг нь нэмэх, эдийн засгийг тэлэх, компанийн засаглалыг сайжруулах хөшүүрэг болгох. ДНБ-д эзлэх олон нийтийн болон хувийн өмчийн оролцоог тууштай өсгөх.
  • 2.Улс төрийн намын ноёрхогч байдлыг халж, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг хориглож, намын холбогдох дүрэм журмыг СЕХ-ноос баталж хэрэгжүүлдэг байх. Намын бүртгэлийг шүүх хийдгийг зогсоох. Намын болон сонгуулийн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн дараах нэг жилд багтаан хийж дараагийн сонгууль хүртэл үл өөрчлөх, тогтвортой мөрдөх соёлыг хэвшүүлэх.
  • 3.Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх  хуулийг баталж иргэний төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ төр биелүүлж ажиллах. Мөн Ил тод байдлын хуультай болж улс төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүн, Засаг дарга нарын ажил уулзалтыг ажлын өдөр минутаар, амралтын өдөр цагаар гаргаж өдөр тутам тайлагнадаг, олон нийтээс түүнд нь хяналт тавьдаг болох.
  • 4.Эрчим хүч болон шатах тослох материалын хамаарлыг арилгах, Богд уулын төмөр замыг барих, Сайншанд болон Дархан хүртэлх урд хойт орцын төмөр замыг давхарлах, УБТЗ-ын гадаад дахь хувь эзэмшлийг шийдвэрлэх. Сэргээгдэх эрчим хүчний боломжоо бүрэн ашиглах.
  • 5.Төсвийн алдагдал, татварын дарамт, улсын зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадварын болон авлигын үзүүлэлтийн өсөлт бууралтыг Засгийн газар, тухайн сайдын албан тушаалын хариуцлагатай шууд уялдуулж хуульчлан хэрэгжүүлэх.
  • 6.Ган, зэс, нүүрс, газрын ховор элемент, ураны болон боломжит бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хилийн дотор хийж, нэмүү өртөг шингээсэн экспортын чадавхитай болох стратегийг ажил болгох. Зэс, газрын ховор элемент оролцсон бүтээгдэхүүнийг сонирхогч талтай хамтран үйлдвэрлэх боломжийг эрж хайх. Газрын шинэтгэлийг хийж, иргэндээ газар өмчлүүлэх замаар нийт иргэдээ хөрөнгөжүүлэх өөрийн улсын өвөрмөц давуу талаа иж бүрэн ашиглах.
  • 7.Төрийн үйлчилгээг дижиталчлах, шаардлагатай үйлчилгээг худалдааны төвүүдээр дамжуулж, дагуулж орон тоо, зардал хэмнэлтийг нэвтрүүлэх. Төрийн үйлчилгээг гэрээгээр олон нийт, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх орчныг бүрдүүлж ажиллах. ДНБ-д эзлэх төрийн зардлыг 25 хувиас доош байлгаж хэвших.
  • 8.Өмчийн эрхийн болон Гэрээний эрхийн бие даасан, жишиг хуультай болох. Ингэснээр хувийн хэвшлийг дэмжих, шинээр хөрөнгө оруулалтыг татах, итгэлцлийг урт хугацаанд хадгалах боломж бүрдүүлэх.
  • 9.Дэлхийн Монголчуудаа дэмжиж, Монгол улсад ирж очих, ажиллаж амьдрах, аялж жуулчлах, хөрөнгө оруулах, хамтарч ажиллах чадавхийг нь иж бүрэн ашиглах. Хөнгөлөлттэй статус, эрх боломж, бичиг баримтаар хангах ажлыг хийж хэрэгжүүлэх. Засгийн газрын чиглэлийн агентлагийг дээрх байдлаар үүрэгжүүлж, парламентад бие даасан бүтэц, бүлэг байгуулж ажиллах.
  • 10.Мэдээллийн урсгал дахь Засгийн газрын болон тусгай сонирхлын оролцооны хэмжээ хязгаарыг тогтоож, эрх зүй хариуцлагын орчныг бүрдүүлж, иргэдийнхээ оюун санааны болон эрх чөлөөний дархлааг нэмэгдүүлж тууштай хамгаалах.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658304
1 эможи

Буриад зон
2024-08-20 12:16
Босоо Ороолон чи хуц чамд падгүй
Зочин
2024-08-20 09:36
күзүүгүй ороолонд монголын хэрэг хамаагүй ээ, хулгайн мөнгөө идээд анустаа байхаа бод
keyboard_arrow_up