“Утааг ялсан“ гэж өөрийгөө шагнасан Ж.Батбаясгалан Баянгол дүүрэгт нэр дэвшинэ “Утааг ялсан“ гэж өөрийгөө шагнасан Ж.Батбаясгалан Баянгол дүүрэгт нэр дэвшинэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Утааг ялсан“ гэж өөрийгөө шагнасан Ж.Батбаясгалан Баянгол дүүрэгт нэр дэвшинэ

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

НИТХ-д МАН-аас нэр дэвших 45 нэр дэвшигчийг энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн МАН-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэж, олон нийтэд танилцуулсан. 

Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын дарга Жанцангийн Батбаясгалан нь Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ.

1,5 сая хүн амтай их хотын нийт иргэдийг төлөөлөн удирдах дээд байгууллагын толгойд нь сууж байгаа учраас тэр олны анхаарлыг татаж буй.

Түүний хувьд 2008 оны сонгуулийн дараа НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болсоноор нийслэлтэй, Улаанбаатарын улс төртэй холбогдсон нэгэн. Улс төрд 20 илүү жил болсон ч тэр олонд танигдаж чадаагүй нэгэн. Харин булбарай цагаан гартаа хар нүүрс атгаж, Утааг ялав гэсэн бичигтэй ганцхан постер түүнийг алдрын тавцанд гишгүүлсэн.

Утааг ялсан гэдэг үндэслэлээр өөрөө өөртөө шагнал урамшуулал олгосноор олонд танигдсан гэхэд болно. Учир  2023 оны 12-р сард болсон нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсголоор  “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонссон. Энэ үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүн гэх 29 хүн нь өөрсдөдөө цалин урамшуулал нэрийдлээр 1.1 тэрбум төгрөг олгосон нь олны бухимдлыг төрүүлсэн.  Эдгээр 29 гишүүнээс хамгийн ихээр анхаарлын төвд орж ирсэн хүн гэвэл НИТХ-ын дарга, "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан.

Түүний хувьд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.

Ж.Батбаясгаланы нэр холбогдсон асуудал үүгээр дуусаагүй билээ. Сонсголоор УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгаар холбогдож түүний охин Б.Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар хамтарч "Алтанхот" ББСБ-ыг байгуулж, Б.Оюунзулын нөхөр Л.Одхүүгийн хамаарал бүхий "СБМ Хангай" ХХК-иар дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-иас 19.6 тэрбум төгрөгийг авсан байж болзошгүй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотгосон.

Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан, Л.Одхүү нар “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, дарга болсноос хойш буюу 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны бүх тендерт “СБМ хангай” ХХК шалгарч ирсэн бөгөөд нийт 19,6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй баримтыг хэвлэл мэдээллийнхэн дэлгэж байсан. 

Түүний хувьд 2020 оны орон нутгийн сонгуулиар “НАМ утааг ялж, чадлаа. Утааны түгжээг тайлав” гэх сурталчилгаа хийж, өнгөрсөн олны шүүмжлэлд хамгийн их өртсөн улстөрч юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658665
1 эможи

Зочин
2024-09-05 16:35
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Зочин
2024-09-04 18:43
Яасан ичдэггүй нөхөр вэ элцгийнх нь УТААГ ЯЛАХ БАС ХУДАЛЧ АА
keyboard_arrow_up