Ардчилсан намаас хөөгдөж явсан А.ЦЭРЭНБАТ Ардчилсан намаас нэр дэвшив
2024 оны 9 сарын 09
Саяхан л Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тушаал гаргаж, А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүнчлэлээс хасч байсан.
Тэднийг Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр А.Цэрэнбат Ардчилсан намаас Баянгол дүүргийн НИТХ-д нэр дэвшихээр болоод байна.
Үүнээс харахад эргэж буцсан шийдвэр гаргасан Л.Гантөмөр урдаа барих боловсон хүчингүйдээ хөөж байсан эрхмийг дахин залав уу...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658782
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: