Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг ШАЛГАНА
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийх үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан.
Тэгвэл уг үйлдлийг ЦЕГ-аас шалгахаар болжээ.
Тодруулбал, П.Наранбаяр цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч гэсэн А.Отгонбаатарын уг үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас шалгалтын ажиллагаа явуулах аж.
Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар "Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж Л.Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу? Чи өөрийнхөө хувийн сургуульд 45 хоногийн багш эхлээд ажиллуулж чадах уу?" хэмээгээд өндөг шидсэн юм.