Д.Сумьяабазарын зүгээс Ж.Сандагсүрэн, Д.Ихбаяр нарын нэгийг нь НИТХ-ын даргаар “сонгоод өгөөч“ хэмээн ГУЙЖЭЭ Д.Сумьяабазарын зүгээс Ж.Сандагсүрэн, Д.Ихбаяр нарын нэгийг нь НИТХ-ын даргаар “сонгоод өгөөч“ хэмээн ГУЙЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумьяабазарын зүгээс Ж.Сандагсүрэн, Д.Ихбаяр нарын нэгийг нь НИТХ-ын даргаар “сонгоод өгөөч“ хэмээн ГУЙЖЭЭ

2024 оны 10 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээс харахад МАН НИТХ-д дөчин суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Гэвч МАН гэдэг бол ерөнхий малгай нь. Яг бодит байдал дээр бол Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын дарга асан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг налах болсон түүний шадар хүн гэгдэх З.Төмөртөмөө, Ерөнхий Сайд Л.Оюун- Эрдэнийн багийн хүн Б.Дөлгөөн нарт албан тушаал өгөх эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Тэгвэл  хариуцлага хүлээн ажлаа өгч байсан Хотын дарга асан Д.Сумьяабазар өөрийн сойсон хоёр хүнийхээ аль нэгийг НИТХ-ын дарга болгох хүсэлтээ илэрхийлсэн гэх албан бус мэдээлэл байна. Тэрбээр  Ж.Сандагсүрэн, Д.Ихбаяр нарын нэгийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа аж. Эргэн санахад эдгээр хүмүүс нь ажлын хариуцлага хүлээж, ажлаа өгч байсныг иргэд санаж буй биз. 

Өнөөдөр нийслэлчүүдийн амь амдралаар гурван жил тоглож, төсвийн мөнгөөр  шаардлага хангахгүй "ногоон автобус" оруулж ирэх, Улаанбаатарын утаа утгаа алдах, зам дээрээ давсаа ч цацаж чадахгүй байдалд хүрсэн гээд хамгийн "унхиагүй" хотын даргаар түүхэнд үлдсэн Д.Сумьябазарт Нийслэлчүүд ямар өртэй юм бэ?! 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар улиран ажиллах нь тодорхой болсон. Харин УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа МАН-ын Нарийн Бичгийн Даргаар томилогдон ажиллаж буй Д.Сумьяабазарын хувьд иргэдийн нүднээс хол, улс төрийн тойрогоос холдохгүйн тулд Х.Нямбаатарыг түшиж буй. Түүний хувьд тойрогтоо ч, улс төрийн хүрээлэлдээ ч нөлөөлөл нь багассаар буй. Тиймээс өөрийн орны хүмүүсээ улс төрийн тойргоос гаргахгүй байхаар зүтгэж буй нь энэ аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659468
1 эможи

keyboard_arrow_up