Дундговийн Засаг даргаар томилогдсон С.Мөнхчулуун 285 сая төгрөгийн автомашинтай, 201 саяын ХАДГАЛАМЖТАЙ Дундговийн Засаг даргаар томилогдсон С.Мөнхчулуун 285 сая төгрөгийн автомашинтай, 201 саяын ХАДГАЛАМЖТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дундговийн Засаг даргаар томилогдсон С.Мөнхчулуун 285 сая төгрөгийн автомашинтай, 201 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2024 оны 10 сарын 22

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Дундговь аймагт МАН ялалт байгуулсан тул ийнхүү Засаг даргаа намаасаа шууд томилохоор болсон байна.

Тиймээс аймгийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилохоор болжээ.

Түүний хувьд 2022 – 2023 онд ШӨХТГ-ын дарга, 2023 оноос Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн  дэргэдэх дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажиллаж байсан билээ.

Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон С.Мөнхчулууны АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “87 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 62 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 340 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц,  2 зуслангийн байшинтай,  орон сууцтай,  285 сая төгрөгийн  үнэ бүхий Toyota, Land Cruiser 200, Toyota, Harrier маркийн  2 машинтай, 20  сая төгрөгөөр үнэлэгдэх малтай , 40 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 газартай,  101  сая төгрөгийн үнэт эдлэлтэй  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 201 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 40 сая төгрөгийн зээлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659710
0 эможи

Зочин
2024-10-22 16:15
Дундговь аймаг гайгүй даргатай болж дээ, ажилд нь амжилт хүсье.
keyboard_arrow_up