ОБЕГ-ын дарга Г.Ариунбуяны хүсэлтээр гурван Дэд даргыг нь чөлөөлжээ ОБЕГ-ын дарга Г.Ариунбуяны хүсэлтээр гурван Дэд даргыг нь чөлөөлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуяны хүсэлтээр гурван Дэд даргыг нь чөлөөлжээ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн баасан гараг буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын  тэргүүн дэд, штабын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Гэтэл энэ бүх томилгоог ОБЕГ-ын дарга Г.Ариунбуяны хүсэлтээр гүйцээж, том сайд, дарга нарын эхнэр, ойрын хамаарал бүхий хүмүүсийг оронд нь томилохоор тохироо хийгджээ. Ураг садны хэлхээ Онцгой байдлын Ерөнхий газарт ийнхүү үргэлжлэх нь. 

Тодруулбал, Тэргүүн дэд даргаар Бригадын генерал Г.Сайханбаярын эгчийн хүү, дэд даргаар Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүү Я.Гантөмөр нар томилогдохоор болсон бол үлдэсэн нэг дэд дарга дээр сайд даргын эхнэрт үлдээгээд буй аж. 

Ковидын хүнд үед хамаг ачааллаа үүрүүлсэн Дэд дарга нараа гудманд хөөн гаргаж, оронд нь дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүсийг шигтгэж оруулж ирж буй нь юуных вэ Г.Ариунбуян генерал аа! 

Онцгой байдлын алба нь дарга нартаа үйлчилж, ядарсан ачаалал өндөр алба хаагчдадаа халтай байгаад удаж байгаа билээ. Өнөөдрийг хүртэл гал, ус руу ордог алба хаагчдын хувцас хэрэглэлийг олигтой сайжруулсан зүйлгүй, өчнөөн тэрбумын санхүүжилт нь жилээс жилд нэмэгддэг ч эрсдэл дундуур алхдаг алба хаагчдад биш эдийн хүсэлтэй дарга нарт очиж байгааг алба хаагчдын ар гэрээс шүүмжилсээр байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660189
1 эможи

keyboard_arrow_up