МАН: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалинг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй
2024 оны 12 сарын 04
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихаас өмнөх Сангийн яамны танилцуулга, мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, гишүүдийн асуултад хариулав.
МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй гэж үзлээ хэмээн МАН-ын бүлгээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660483
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: